Үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулахаар болжээ. Учир нь хэт халалтаас үүдэн хаврын тариалалт удааширч эхэлснийг Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Жимс жимсгэнийн тариалалтад ч мөн хуурайшилт сөрөг нөлөөтэй байгааг судлаачид онцолж байна.
Зургаадугаар сарын хоёрдугаар арав хоногийн дунд үеэс эхлэн өдөртөө 30-35 хэм хүртэл хална гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тиймээс тариалалтыг удаашруулахгүйн тулд үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах арга хэмжээ авах юм байна.