8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Номтойбаяр: Тэтгэвэр нэмэх шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулсан

2017-06-14 16:53:19

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Н.Номтойбаяр ирэх оны нэгдүгээр сараас тэтгэвэр нэмэх болсныг мэдэгдэж,  өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  

Мэдээллийн үеэр ХНХ-ын сайд Н.Номтойбаяр  “Хөдөлмөр, нийгмийн улсын зөвшилцлийн улсын хэлэлцээрийн үндэсний хороо даваа гарагт хуралдаж, ажлын хэсэг байгуулсан. Тус хорооноос 2018 оны нэгдүгээр сарын 1 гэхэд тэтгэвэр нэмэх шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулсан. Ингэхдээ бага тэтгэврийг өндөр хувиар, өндөр тэтгэврийг бага хэмжээгээр нэмэх зарчмаар тэтгэврийг нэмнэ” гэлээ. Мөн тэрбээр тэтгэврийн нэмэгдэлд дунджаар 150 тэрбум төгрөг зарцуулахаар тооцоо гаргасан гэдгээ дуулгаж, Засгийн газар 2018 оноос тэтгэвэр нэмэгдүүлсэн байдлаар төсвийг УИХ-д өргөн мэдүүлэх чиг барьсан тухайгаа дуулгалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Хувиар нэмэх нь зөв шийдвэр
2017/06/15 202.9.43.18
Hhhhhh
Songuul bhoor ll dandaa mongo nemne geed l olon yum yrina tgj bgaad dara hudlaa bdag biz dee
2017/06/14 37.228.234.139
hhhhh
худалч сонгуулийн шоу шүү бүү итгэ
2017/06/14 202.131.7.246
ррррр
тэтгэврийг хувиар биш бодит мөнгөөр нэмэх нь маш зөв Ж-нь: тэтгэвэр тэтгэмж авдаг бүх хүмүүсийн одоо авч бга мөнгөн дээр зуу зуун мянга нэмнэ гэдэгч юмуу
2017/06/14 203.91.115.44