8o
Улаанбаатар хот
mobile menu

Говь ХК-ийн үйлдвэр шатаж байна

2017-06-15 02:00:00

Нийслэлийн бүх гал түймэр унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн ажиллаж байнаХан-Уул дүүргийн 3 хороонд байрлах “Говь” хувьцаат компанийн үйлдвэрийн дээвэр шатаж байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт 2017 оны 06 дугаар сарын 14-ний 20 цаг 46 минутанд ирсэн байна.

Галын дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагаас шуурхай арга хэмжээ авч Нийслэлийн Онцгой байдлын газрын бүх Гал түймэр унтраах, аврах анги болох 13 ангийн ээлжийн 140 орчим албан хаагч, гал унтраах шуурхай албаны 30 гаруй автомашиныг дайчлан ажиллаж байна. Мөн Ус сувгийн удирдах газар болон хот тохижилтын ус түгээх цистерн автомашинуудыг мөн дайчлан ажиллаж байна.
Гал их хэмжээнд тархан гарсан, сая авсан мэдээллээр гал сөнөөгчид галын тархалтыг зогсоож, голомтонд задаргаа хийж бүрэн унтраахаар ажиллаж байна.
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү нар ахлан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
сайхнаа
Одоо тэгээд МАН-ынхан шатаачихлаа энэ тэр гээд жаал улс төржиж хэнээрхэнэ биз дээ
2017/06/15 202.179.6.82
  • Recent
  • Most Read
  • Most Comment