8o
Улаанбаатар хот
mobile menu

Хараа голын урсгал эрс багасч зарим газраараа тасрахад хүрчээ

2017-06-15 08:31:08

Энэ зуны хувьд хур бороо бага, гантай байгаагаас Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь “Хараа” голын урсгал эрс багасч зарим газраараа тасрахад хүрчээ. Иймд тус сумын ЗДТГ-аас голын голдирлыг өөрчилж, ногоо усалж байсан байгууллагуудад шаардлага хүргүүлэн боолтыг сэтлүүлэх арга хэмжээг авсан байна.

Уг голын усыг ашиглаж байсан байгууллагууд нь “Хараа”, “Ерөө” голын ай сав газрын захиргаанаас голын урсацыг ашиглах зөвшөөрлийг авсан байжээ. Гэхдээ ган гачигтай үед уг зөвшөөрөл үйлчлэхгүй гэж заасан учир ийнхүү голын боолтыг сэтэлж хуучин гольдролоор нь урсгаж байгаа аж. Мандал  сумын ЗДТГ-ын байгаль орчны улсын байцаагчийн зүгээс Хараа голын дагуух хог хаягдлыг цэвэрлэж, дахиж боолт хийхгүй байх мэдэгдэлийг холбогдох байгууллагуудад хүргүүлээд байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment