Өнөөдөр өглөө буюу 2017 оны зургаадугаар сарын 15 ны 07 цагт Ц.Оюунгэрэлийн төрсөн дүү Ц.Бат өөрийн цахим хуудсандаа “Цагдаа нар манай эгчийн хувийн өмчийн газарт нэвтэрсэн байна. Оргил хотхонд баривчилгаа явагдах нь” хэмээн бичсэн байна. Учир нь 60 тэрбумын бичлэгийг задалсан гэх .Доржзодов тэнд байгаа учир цагдаагийнхан ийнхүү бүслэлт хийгээд байгаа аж. Энэхүү мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэх болно.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн гэрийг цагдаа нар бүслэлээ
2017-06-15 09:04:00