-5o
Улаанбаатар хот
mobile menu

"АЖЛЫН БАЙР -АМЬДРАЛЫН БАТАЛГАА" нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдана

2017-06-15 09:51:51

"Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-аас Алтан боломж хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний төвтэй хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд "АЖЛЫН БАЙР- АМЬДРАЛЫН БАТАЛГАА" сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна.

“Автотээврийн тухай хууль”-д  тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх жолооч нь мэргэшсэн жолоочийн сургалтад хамрагдаж мэргэжлийн үнэмлэх авсан байхаар зохицуулагдсан. Монгол улсын хэмжээнд нийт давхардсан тоогоор 2010-2017 оны хооронд үндсэн ангилалаар 88638 мэргэшсэн жолооч байгаагаас 16494 мэргэшсэн жолоочийн үнэмлэхний хугацаа дууссан, 72144 мэргэшсэн жолоочийн үнэмлэхний хугацаа хүчинтэй байна.  

Эндээс хүнд даацын тээврийн хэрэгслийн “СЕ” ангиллын жолооч 19753 жолооч бүртгэлтэйгээс 16664 мэргэшсэн жолоочийн үнэмлэхний хугацаа хүчинтэй, 3089 жолоочийн үнэмлэхний хугацаа дууссан, улс хоорондын ачаа тээврээр нийт 14117 жолооч бүртгэлтэйгээс 12209 жолоочийн үнэмлэх хүчинтэй, 1908 жолоочийн үнэмлэхний хугацаа дууссан байна.

Одоогоор хүнд даацын тээврийн хэрэгслийн 16664 мэргэшсэн жолооч байгаагаас улс хооронд ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ эрхэлж буй гэрээтэй 191 аж ахуйн нэгжид 7671/давхардаагүй/  жолооч ажиллаж байгаа бөгөөд үлдсэн 8993 жолооч нь бусад чиглэлээр хувиараа болон бусад аж ахуйн нэгжид ажилладаг гэж үзвэл мэргэшсэн жолооч дутагдалтай байгаа юм.

Иймд жолооч нарыг ажлын байраар хангах зорилгоор тус өдөрлөгийн хүрээнд:

  • Аж ахуйн нэгж байгууллагуудын нээлттэй ажлын байрны мэдээлэл, ажил хайгч иргэдийн бүртгэл, зуучлалын үйл ажиллагаа;
  • Мэргэшсэн жолоочийн шалгалт авч, үнэмлэх олгох;
  • Мэргэшсэн жолооч болох сонирхолтой, жолоочийн мэргэшил ур чадвараа дээшлүүлэх гэж байгаа жолооч нарыг жолооны сургалтын төвүүд бүртгэн авч, сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх;
  • Холбогдох асуудлын хүрээнд иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг үзүүлж байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment