8o
Улаанбаатар хот
mobile menu

“Astra Villa” хотхоны барилгаас хүн унаж, гэмтжээ

2016-01-06 14:25:00

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж буй “Astra Villa” хотхоны барилгаас өчигдөр хүн унаж гэмтжээ. Уг хотхоныг барьж буй компанийн туслах ажилтан, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд оршин суух хаягтай, 22 настай, эрэгтэй И нь гуравдугаар давхраас блок зөөвөрлөж байгаад унаж, гэмтсэн байна. Тэрбээр одоо Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна. Уг хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment