8o
Улаанбаатар хот
mobile menu

“АН2” онгоц осолдсон хэрэгт хэн хариуцлага хүлээх вэ

2017-06-15 09:58:00


Өнөөдрөөс хэд хоногийн өмнө буюу зургадугаар сарын 02-ны өдөр Монгол инженерийн шинэчлэн угсарсан “ТВС-2МС” загварын онгоц үзүүлэх нислэг хийж байх үедээ буух зурваст ослын буулт хийсэн талаар мэдээлэл гарсан.“ТВС-2МС” загварын онгоц өмнө нь манай улсад ашиглаж байсан “АН-2” загварын онгоц бөгөөд бүрэн засвар хийж, шинэчилснээр олон талаар ашиглаж болохуйц хэмжээнд шинэчлэгдсэн гэж албаныхан мэдээлж байсан юм. АН-2 агаарын хөлгийн далавч их биед засвар хийж, АНУ-ын honeywell  компанийн таван алгатай сэнс тавьж, шинэчилсэн TBC-2MC агаарын хөлгийг ОХУ-ын Новосибирск хотын мэргэжилтнүүд бүтээсэн. Орос, Монгол мэргэжилтнүүдийн хамтран угсарсан гэх “АН-2 онгоцны шинэчилсэн загвар ТМС-2МС ямарч нөхцөлд бууж, суух боломжтой,ашиглалт сайтай зэргээрээ давуу талтай” гэж мэргэжилтнүүд онцолж байсан ч осолдсон хэрэг гарсан. Гэвч уг ослыг ИНЕГ-ын бүх дарга нар монголын иргэний агаарын тээврийн төрийн өмчит компанийн зүгээс хав дарж зүгээр л ослын буулт байсан гэсэн мэдээлэл хийсэн. Гэвч үнэн хэрэгтээ зүгээр нэг осол байгаагүй аж. Тус онгоц хөөрөөд 80 м өндрөөс доошоо унасан байна.  Уг онгоц анхнаас нисэх зөвшөөрөлгүй байсан бөгөөд гэнэт хэн нэгний тушаалаар уг онгоцыг нисгэхээр болсон аж. Олон хүний амь настай шууд холбоотой байхад ИНЕГ-ын дарга удирдлагууд хэнэггүй зан гаргаж тус онгоцыг нисгэсэн байна. Онгоцонд найман хүн сууж явсан ч азаар гэмтэж бэртсэнгүй. Гэхдээ гэмтэж бэртэх цаашлаад амь насаа алдах өндөр эрсдэлтэй байлаа.  Тус онгоц нь анхнаасаа нисэх зөвшөөрөлгүй ирсэн бөгөөд, агаарын нислэгт тэнцсэн онгоцны бүртгэл  дотор тус онгоцны нэр ч байхгүй байгааг ИНЕГ-ын албан ёсны хуудас руу ороод тус мэдээллийг харж болно.  Шаардлагагүй хангахгүй, нисэх зөвшөөрөлгүй онгоц нисгэвэл ямар үр дүнд хүрдэгийг бид өмнөх жишээнээс харж болно. 


Одоогоос 10 жилийн өмнө буюу 2007 оны 6 сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал суманд гарсан ойн түймрийг унтраахаар ОБЕГ-ын Онцгой үеийн шуурхай удирдлагын газрын дарга, комиссар Д.Батбаатар, 15 гал сөнөөгч, нисэх багийн гурван гишүүн, нийт 15 хүн ослоор нас барсан аймшигт хэрэг гарч байсан. Тус осолдсон  МИ-8 нисдэг мөн нисэх зөвшөөрөлгүй байсан. Ийм гашуун үйл явдал өмнө нь гарч байсан. Энэ мөн л манай дарга нарын хариуцлагагүй зангаас болж олон аав, ээжийн хүүхдүүд эх орныхоо төлөө тэмцэж яваад халуун амиа алдсан юм. Энэ бол хүүхдийн тоглоом биш ээ. 


Зургадугаар сарын 02-ны өдөр Монгол инженерийн шинэчлэн угсарсан “ТВС-2МС” загварын онгоцыг нисэх зөвшөөрлийг хэн өгөв. Тэр хүн яг одоо албан тушаалаасаа шууд огцрох ёстой. Тухайн осол гарсан өдөр сошиалд идэвхитэй “жиргэдэг” Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл “Хөөрч чадаагүй гэдэг мэдээлэл ирлээ. Хүний амь нас хохироогүй. ОХУ-ын нисгэгч нар байсан байна. Шинжлэн шалгах баг ажилдаа оржээ” хэмээн жиргэсэн байсан. Уг нь салбарын дэд сайд жиргэж суухын оронд газар дээр нь очиж танилцаж, яагаад осолдсоныг тодруулж мэдээлэл хийх байлаа. Манай сайд дарга нар яаж ажлаа хийдэгийг энэ жишнээнээс л харж болно. Гэвч уг ослыг хав дараад өнгөрсөн. Энэ талаарх мэдээллийг ямар ч сэтгүүлчдэд өгч болохгүй гэсэн үүргийг  ИНЕГ-ын дарга нар доор албан тушаалтанууддаа өгсөн байна.Тэгвэл  “АН2” онгоц осолдсон хэрэгт хэн хариуцлага хүлээх вэ 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
нэргүй
Очиж очиж шилэн Цогоо газар дээр нь үзлэг хийж ослын шалтгааныг тогтоох хэрэг үү?энэ хүнээс арай дөнгүүр юм олоод ажилд тавьчихгүйдээ,одоо зайлуулаач
2017/06/16 66.181.182.74
өвгөн
Соотон халтар чимээнээр, сохор нохой дүйвээнээр гэх мэдээ аж
2017/06/15 49.0.212.109
  • Recent
  • Most Read
  • Most Comment