Өнөөдөр өглөөнөөс хойш 60 тэрбумын бичлэгийг цацсан гэх Д.Доржзодовыг баривчлахаар Хан-Уул дүүргийн Оргил хотхон дахь байранд цагдаагийнхан өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн талаар мэдээлэл гарсан. Яг одоо Д.Доржзодовыг баривчлахаар гэрийнхэн нь гадаа цагдаа нар бүслээд байна хэмээн сэтгүүлч Мөнхбаясгалан цахим хуудсаараа дамжуулж шууд бичлэг хийсэн. Харин албаны хүмүүс энэ талаар өөр тайлбар өгсөн байна. Тодруулбал Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр "Цагдаа иргэн Г.Доржзодовын аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хамгаалалтанд авсан байна. Ямар нэгэн баривчлах үйл ажиллагаа хийгдээгүй болно" хэмээн жиргэжээ.
Дэд сайд Б.Энхбаяр: Д.Доржзодовын аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хамгаалалтанд авсан
2017-06-15 10:17:19