Өнөөдөр өглөөнөөс хойш 60 тэрбумын бичлэгийг цацсан гэх Д.Доржзодовыг баривчлахаар Хан-Уул дүүргийн Оргил хотхон дахь байранд цагдаагийнхан өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн талаар мэдээлэл гарсан. Яг одоо Д.Доржзодовыг баривчлахаар гэрийнхэн нь гадаа цагдаа нар бүслээд байна хэмээн сэтгүүлч Мөнхбаясгалан цахим хуудсаараа дамжуулж шууд бичлэг хийсэн. Харин албаны хүмүүс ийм мэдээлэл өглөө. Энэ талаар хошууч н.Энхболд “Хэвлэл, мэдээллээр ташаа мэдээлэл гарч байна. Цагдаагийн байгууллага тухайн иргэний хүсэлтийг үндэслээд аюулгүй байдлыг хангах үүднээс хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд хамгаалалтад авахаар ирээд байна. Цагдаагийн байгууллагын зүгээс тухайн иргэнийг албадан баривчлах, саатуулах санаа зорилго байхгүй.
Зөвхөн энэ хүний эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах үүднээс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд ирээд байна. Энэ бол УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн байр. Бид иргэн Д.Доржзодовтой уулзаж ярилцсан. Өөрийнх нь хүсэлтийг хангахаар ажиллаж байна. Дахин хэлэхэд үүнд хууль зөрчсөн албадлагын арга хэмжээ байхгүй” гэх тайлбарыг өгсөн байна.