Өнгөрсөн сард Нийслэлийн “Өргөө” амаржих газарт амаржихаар очсон эх хүүхдийнхээ хамт эндсэн харамсалтай хэрэг гарсан. Эх нярай ямар шалтгааны улмаас амиа алдсан нь одоогоор тодорхойгүй байна. Талийгаачийн задлан шинжилгээний хариу өнөөдөр гарсан байна. Гэвч энэ талаарх мэдээллийг өгөх боломжгүй байгаа талаар эх сурвалж мэдээллэв. Ямар шалтгааны улмаас нууцалж байгаа нь тодорхойгүй байна.