8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон сууцны үнэ буурчээ

2017-06-15 13:38:00

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" компанийн хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн тодорхойлох судалгааны энэ оны тавдугаар сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.

Тус судалгаагаар өнгөрсөн тавдугаар сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 0,99 болж суурь үе буюу 2013 оны 1-р сараас 1,44%-иар буурсан гэж гарчээ. Энэ нь өмнөх сараас 2,65 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2016 оны 5-р сарын үр дүнтэй харьцуулахад 4,72 хувиар буурсан байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 1,14 гарсан. Энэ нь өмнөх сараас 0,49 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2,09 хувиар буурсан хэвээр байна.

Хуучин орон сууцны үнийн индекс 0,92. Суурь үеэс 7,73%-ийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 0,55 хувиар өсч, өнгөрсөн оны мөн үеэс 2,61 хувиар буурсан үзүүлэлт юм.

Үзүүлэлт

Ерөнхий

Шинэ о/с

Хуучин о/с

Индекс

0,99

1,14

0,92

Индексийн өөрчлөлт /суурь үе-2013.01/

-1,44%

14,04%

-7,73%

Өмнөх сартай харьцуулахад

-2,65%

-0,49%

0,55%

Оны эхэнтэй харьцуулахад

-2,35%

-1,27%

0,01%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-4,72%

-2,09%

-2,61%

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4928 орон сууцны мэдээллийг хамруулжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment