Өнгөрсөн сарын 08-09-нд шилжих шөнө таван залуу нэгэн эмэгтэйг зэрлэгээр хүчирхийлж, амийг нь хөнөөсөн ноцтой хэрэг гарсан байна. Талийгаач Ц-г согтоож хүчирхийлж, улмаар шулуун гэдэс рүү гадны биет хийж хүнд гэмтээсэн байна. Тухайн хэрэг гарсанас 7 хоногийн дараа хохирогчийн бие гэнэт муудаж, Яаралтай түргэн тусламжаар ГССҮТ-д хүргэгджээ. Ингээд шулуун гэдэс, хэвлийн мэс засалд орсон ч шархаа даалгүй амиа алдсан байна. Тус хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа аж.