8o
Улаанбаатар хот
mobile menu

Нас барсан хөвгүүдийн ар гэрт эмгэнэл илэрхийллээ

2017-06-15 16:16:00

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий Боловсролын Сургуулийн төгсөгчид өчигдөр Ерөнхий Эрдмийн Шалгалт өгөхөөр явж байгаад авто тээврийн осолд харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан.

Ослын улмаас жолооч болон гурван хүүхэд амь насаа алдсан бөгөөд эдгээр гурван хүүхдийн хоёр нь Дорноговь аймгийн идэрчүүдийн шигшээ багт тоглодог хөлбөмбөгчин хүүхдүүд байсан юм. Эдгээр өдрүүдэд “Өсвөрийн УАШТ”-нд өрсөлдөж байгаа Дорноговь аймгийн 13 хүртэлх насны хөвгүүд өнөөдөр “Бешикташ” клубтэй хийсэн тоглолтынхоо өмнө нэг минутын чимээгүй зогсолт хийж эмгэнэл илэрхийллээ.

Ч.Батзангиа дасгалжуулагчтай Дорноговь аймгийн баг хэдий сэтгэл санааны хувьд хүнд байдалтай талбайд гарсан ч тэнгэрт хальсан шигшээ багийн тоглогчдодоо хүндэтгэл үзүүлэн тоглож, 3:0-ээр хожсоноор УАШТ-ий хэсгээс гарсан. Дөнгөж 18 насандаа орчлонгийн мөнх бусыг үзүүлсэн хоёр хөлбөмбөгчин энэ зун “Үндэсний цом” тэмцээнд оролцохоор зэхэж байсан ч мөрөөдлөө биелүүлж чадалгүй хорвоог орхилоо. Уг харамсалтай үйл явдалд МХБХ нийт хөлбөмбөгчид, сонирхогчдынхоо өмнөөс гүн эмгэнэл илэрхийлсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Ямар харамсалтай юм бэ? Ум мани бад мэ хум Хүсэл мөрөөдөл нь дэндүү эрт дууслаа.
2017/06/16 66.181.182.224
цэвэлмаа
эвий дээ хялх амьтад өрөвдөөд байх юм ямар их хүсэл мөрөөдөл тээж явсан бол ар гэрт нь эмгэнэл илэрхийлье, Улс төрчид минь дээ энхрий балчир үрсдээ зориулаад хэдхэн том сургууль, цэцэрлэг барьчихаач
2017/06/16 202.21.125.234
төөгөө
ээж аавдаа шалгалтаа сайн өгөөд ирнээ гээд үнсүүлээд л гарсан үрсэд яагаад ийм юм тохиолдов хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлээд ид дэгэж дэрвэх насан дээрээ явсан байхдаа. Ум маани бадмэ хум
2017/06/16 202.21.108.131
dondog
MAN-iin Monh- bat, Dojzodoviig, chamaig Zorgiin hereg shig bolgoj chadna shuu gej zanalhiilcen baigaa . Zorgiin amiig honoocon geed baigaa humuuciig hilceer yllaad baigaa um bish uu Ezed ni todorhoi
2017/06/15 202.179.26.98
Zochin
Evii evii um maani bad mi hun
2017/06/15 66.181.186.223
Ваву
Ямар хэцуу юм бэдээ.сэтгэл овдож бна.ар гэрт нь эмгэнэл илэрхийлье
2017/06/15 112.72.11.115
  • Recent
  • Most Read
  • Most Comment