-8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2015-11-18 09:00:00

Богд Хааны Ордон Музей дэх Хаан туулийн өргөөнд

11:00-13:00 цагт Монгол туулийн гал голомтыг хадгалаж, үеэс үед уламжлан улмаар залуу үедээ өвлүүлэн сургаж буй үе үеийн туульчид өөрийн шавь нартайгаа хамтран "Монгол туульчид" бэсрэг тоглолтыг хийх гэж байна. Алс хязгаарын Ховд, Увс, Баянхонгор болон Дорноговиос туульчид маань шавь нартайгаа хүрэлцэн ирж уламжлалт сайхан туулиудаас хайлах болно. Лавлах утас 99086285, 99030405

 

Үндсэн хуулийн цэцийн байранд

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд иргэний газар өмчлөх эрхтэй холбоотой зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ

 

АШУҮИС-ийн Эрдмийн өргөөнд

13:00 цагт Анагаахын Шинжлэх Ухааны Төв Азийн Сэтгүүлийн нээлт болно. Энэхүү сэтгүүл нь Монгол улсын эрүүл мэндийн салбарт хийгдэж буй судалгаа шинжилгээний ажлуудыг сайжруулах, эрдэмтэн судлаачдын ажлыг хэвлүүлэхэд дөхөм болгох, монгол улсын хэмжээнд төдийгүй Төв Азийн бусад орны эрдэмтдэд олон улсын сэтгүүлд бүтээлээ хэвлүүлэх боломж олгох зорилготой юм. Холбоо барих утас 99026930,99159921

 

Чингис зочид буудлын хурлын танхимд.

10:00 цагт ХХААЯ, Монголын Хүнсчдийн холбоо хамтран Монгол Улсын хүнсний аж үйлдвэрийн салбарт төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх, дотоодын хүнсний боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх, үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, зах зээлийг хамгаалах, хүнсний салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар САНАМЖ БИЧИГ байгуулах гэж байна. Та бүхэн ирж мэдээлэл аваарай. Харилцах утас 99072224, 95950015

 

Нийслэлийн Иргэний танхимд

10:00 цагт Нийслэл ирэх оны төсвөө иргэдийн оролцоо, саналтайгаар хэлэлцдэг уламжлалтай. Энэ удаад 3 дахь жилдээ нийслэлийн ирэх оны төсвийн төслийг иргэдэд танилцуулж, хэлэлцэх хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Нийслэлийн холбогдох албаныхан, нийслэлийн иргэдийн төлөөлөл оролцоно.

 

МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд

11:00 цагт Ардчилсан хувьсгалын анхдагчдын зөвлөлөөс Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар бодлого, үзэл бодлоо илэрхийлэх зорилгоор хэвлэлийн бага хурал зарлалаа. Ардчилсан хувьсгалын анхдагчдын зөвлөлийн тэргүүн Д.Хархүү, АИХ-ын депутат, Улсын бага хурлын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Чилаажав, Шинжлэх ухааны гавьяат ажилтан У.Сүхбаатар, АИХ-ын депутат асан Г.Нороврагчаа нарын хүмүүс оролцно. Утас: 99207345, 300995

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 76