
С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн хяналтын шатны шүүх хурал өнөөдөр товлогдсон ч байсан хойшиллоо. Тодруулбал, шүүх хурал өмгөөлөгчийн хүсэлтээр ийнхүү хойшилсон байна. Мөн ялтан Т.Чимгээгийн өмгөөлөгч гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон учраас хүсэлт гаргасан аж. Хүсэлтийг хүлээн авч, шүүх хурлыг зургаадугаар сарын 28-ны 09:00 цагт хийхээр тогтлоо.
              
                  
          
          
          
          
          
          
          
          
          

