Сэлэнгэ аймгийн цагдаагийн алба хаагч Цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаа, Ж.Түмэндэмбэрэл, жижүүрийн жолооч Б.Нямдаваа нар хүний амь аварчээ. Тус аймгийн иргэн О өөрийн эзэмшлийн авто машинд угаартсан байдалтай байсныг машинаас гарган эмнэлэгийн анхны тусламж үзүүлж амь насыг нь аварсан байна. Цагдаагийн байгууллагад ирүүлсэн мэдээллийн дагуу шуурхай ажиллаж бусдын амь насыг аварч баатарлаг үйлс бүтээсэн а/ч Ж.Түмэндэмбэрэл, жижүүрийн жолооч Б.Нямдаваа нарт иргэн С.Одбаяр талархснаа илэрхийлжээ.