БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар өчигдөр төрийн өмчит их, дээд сургуулиудын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, сургалтын төлбөрийн асуудлаар чиглэл өгч, санал солилцсон байна.
Тэрбээр уулзалтын эхэнд “Монгол Улсын 150 гаруй мянган өрхийн асуудал болох их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн талаар санал солилцож, хамтдаа хэлэлцэх зорилготой та бүхнийг урилаа. БСШУСЯ-наас их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмэхгүйгээр сургалтын хэвийн нөхцөлийг хангах боломжийг урьдчилан судалсны үндсэн дээр Дээд боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1 дэх хэсгийг үндэслэн дараах зөвлөмж, чиглэлийг өгч байна. Бид энэхүү зөвлөмж, чиглэлийг та бүхэнд албажуулж хүргүүлнэ. Би салбарын сайдаар томилогдоод удаагүй байгаа ч яаралтай тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх талд анхаарч, нөхцөл байдалтай танилцаж, үнэлэх ажлыг хийж байна. Салбарын сайдын шинэчлэлийн бодлогод дээд боловсролд үнийг чөлөөлөх, их, дээд сургууль, коллеж чанартаа нийцсэн төлбөрийн хэмжээг бодитоор тогтоодог, зөвхөн сургалтын төлбөрийн орлогоос хараат бус санхүү, эдийн засгийн бүрэн бие даасан байдлыг бий болгох асуудлыг судалж, тусгах болно” гэв.
Ирэх хичээлийн жилд их, дээд сургуулиудын төлбөр нэмэгдэхгүй
2017-06-16 12:11:19