Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгууль зургаадугаар сарын 26-нд болно. Уг сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд алслагдсан аймгуудад саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг нисэх онгоцоор тээвэрлэн хүргэх ажил өнөөдрөөс эхэллээ.
Саналын хуудсыг “Монгол үнэт цаас хэвлэл” ХХКхэвлэсэн бөгөөдхэвлүүлэх үйл ажиллагааны хамгаалалтыг цагдаагийн байгууллагахариуцаж, тагнуулын асуудал эрхэлсэн байгууллага хяналт тавьж ажилласан байна. Мөн хэвлүүлэх үйл ажиллагааг намуудын ажиглагчид байнга ажиглажээ.