8o
Улаанбаатар хот
mobile menu

ХНХЯ-ны сайд Н.Номтойбаяр ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар санал солилцов

2017-06-16 14:14:00

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр "М-Си-Эс" "Кока-Кола" ХХК болон "Химон констракшн" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэрбээр өнгөрсөн өдрүүдэд ажил олгогч томоохон аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж ажиллах хүч, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцсон юм. Өнгөрсөн хугацаанд МАК ХХК-ийн цементийн үйлдвэр болон Оюутолгой ХК-ийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан юм.

Уулзалтын үеэр Н.Номтойбаяр сайд Засгийн газраас хэрэгжүүлж буй хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах, мөн ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр "Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд эдийн засаг сэргэж байна. Энэ хэрээр хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт бий болж байна. Өчигдөр Оюутолгойн уурхай дээр очиж ажиллалаа. Далд уурхайн бүтээн байгуулалтыг дагасан ажлын байр мянга, мянгаараа нэмэгдэхээр байна. Одоо "М-Си-Эс" "Кока-Кола" ХХК дээр ажиллаж байна. Энэ үйлдвэрт одоогийн байдлаар 700 хүн ажиллаж байгаа юм байна. Тун ойрын хугацаанд 650 ажлын байр шинээр бий болохоор байна. Тиймээс хөдөлмөрийн асуудал хариуцсан сайдын хувьд хөдөлмөрийн зах зээл дээр ямар эрэлт бий болж байна. Үүнийг ямар байдлаар хангаж ажиллах вэ гэсэн чиглэлээр ажиллаж байгаа юм. Манай яамны харьяа МСҮТ-үүдийн оюутнууд бий. Тэднийг ажил олгогчдын зүгээс тавьж буй шаардлагын дагуу бэлтгэх зорилготой байна" гэлээ.

Үүнийхээ дараа Н.Номтойбаяр сайд Химон констракшн ХХК-ийн барилгын ажлын явцтай танилцсан юм. Тус компани нь барилгын ажилдаа нэг ч гадны ажилтан аваагүй. Бүх ажилтан албан хаагчид нь дотоодын иргэд байдаг гэдгээрээ ихээхэн онцлогтой юм. Энэ нь Монгол Улсын Засгийн газар болон ХНХЯ-наас барьж буй гадаадаас авах ажиллах хүчний тоог багасгаж дотоодын ажилчдын тоо хэмжээг нэмэгдүүлэхтэй бодлоготой уялдаж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
otron
chihal salbarin saidin maani sanasan, muluvlusun ni butne dee, amjilt husie, mash taalagdlaa. Tak derjati dalishe!
2017/06/16 202.9.40.120