16o
Улаанбаатар хот
mobile menu

Дарба Бандида гэгээний 7-р дүр Данзанчойжилодойг Хөвсгөл аймгийн шашны тэргүүнээр өргөмжиллөө

2017-06-16 14:33:16

 Бурхан багшийн 16 архадын нэг Лампрангийн хувилгаан Дарба Бандида гэгээний 7-р дүр Данзанчойжилодойг одоогоос 5 жилийн өмнө Далай лам Хөвсгөл аймгийн Рашаант сумаас тодруулсан байдаг. Тэр цагаас хойш Өмнөд Энэтхэгийн Сэра дацанд бурханы ном үзэж байгаа Гэгээнтнийг эх нутагтаа ирэх үеэр нь Хөвсгөл аймгийн шашны тэргүүнээр заллаа. Хөвсгөл аймгийн Рашаант, Архангай аймгийн Цэцэрлэг сумын 0-13 насны 100 гаруй хүүхдийн нэрсийг Дээрхийн гэгээнтэн 14-р Далай ламд хүргүүлснээс Хөвсгөл аймгийн Рашаант сумын 12 настай Шаравжамц хүүгийн нэрийг таалан мутрын тамгаа даржээ. Бурхан багшийн 16 архадын нэг Лампрангийн хувилгаан Дарба Бандида гэгээний 7-р дүрээр тодорсон тэрээр Данзанчойжилодой хэмээх номын нэрийг авч Өмнөд Энэтхэгийн Сэра дацанд бурхан шашны бага боловсрол эзэмшсэн байна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
danzan
ail bolgon bas hyvilgaantai bolmoor yum tee... ha ha balairch dyysahguimdoo
2017/06/17 103.57.95.55
зочин
аймаг хот бүхэн, цаашлаад сум, дүүрэг, баг, хороо, албан газар бүрийг нэг нэг хутагт хувилгаантай болгочихвол ч Монгол улс мандаж Азийн бар болно доо
2017/06/17 202.9.43.235
hehe
soliorol
2017/06/17 202.9.42.128
Зочин
ингэж ч мунхарах гэж Монголчууд. Сөнөх нь улам ойртоно доо
2017/06/16 202.9.40.92
  • Recent
  • Most Read
  • Most Comment