Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын явцын талаар мэдээлэл өгсөн байгаа. Монгол хэлбичгийн шалгалтыг 38750 хүүхэд өгөх ёстойгоос 38170 нь хамрагджээ.Өөрөөр хэлбэл 98,5 хувь нь өгсөн байна. Шалгалтаа өгөөгүй 580 хүүхдийн 24 нь хоцорсон бол 14 нь бичиг баримтын зөрчилтэй гэх шалтгаанаар оруулаагүй аж. Харин бусад нь шалгалт өгөхөөр ирээгүй юм байна.Боловсролын үнэлгээний төвөөс ирэх сарын 1-нд ЭЕШ-ын эцсийн дүнг нэгтгэн гаргаж, өөрийн албаны сайтаараа мэдээлэх бөгөөд ирэх сарын 3-наас шалгуулагчдад батламж хуудсыг тараахаар болжээ.
ЭЕШ-ын дүн ирэх сарын 1-нд гарна
2017-06-16 15:08:00