Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн үхэрт боом өвчин байж болох шинж тэмдэг илэрчээ. Малын эмч нар газар дээр очиж эхний шинжилгээгээр малын боом өвчин гэж гарсан болох нь тогтоогдсон байна. Баталгаажуулах шинжилгээг энэ сарын 13-нд улсын төв лаборатори руу явуулсан нь өнөөдрийн байдлаар хариу нь ирээгүй байгаа аж.
Тухайн боом өвчний голомтод нийт 34 хүн, долоон техник, таван пост ажиллаж байгаа бөгөөд аймгийн ОБГ-т энэ сарын 15-нд мэдээ өгсөн байна.