8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Бизнесийн мафийн "ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ" -ийн талаарх дуулиан дэгдэж, С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал хойшилсон өдөр

2017-06-16 18:40:00

Амжилт бүтээл дагуулсан ажлын долоо хоног ийнхүү дуусаж байна.  Дуулиантай, дуулгах сонинтой, дурсах өдөртэй долоо хоног таньд шинэ амжилт бүтээл дагуулсан гэдэгт итгэлтэй байна. Мэдээж дулааны улирал айлчлан ирсэн тул агар салхинд гарч цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй.

Хайртай гэр бүлдээ, хайртай бүхэндээ цаг гаргаарай гэж зөвлөе. 
 Оюун уxаан ундаршгүй тул
Уншиж мэдэxэд цаг гарга
Ариун xишиг бурxныx тул
Хайр сэтгэлдээ цаг гарга... гэдэг шүлэг байдаг шүү дээ.Ингээд та бүхэндээ тойм мэдээллийн "Монголын нэг өдөр" булангаараа өнөөдөр болсон үйл явдлыг хүргэе. 
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Дэлхийн улс төр, бизнесийн мафийн "ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ" яах гэж Монголд ирэв

Дэлхийд зартай алан хядагч, улс төр, бизнесийн гэмт бүлэглэлийн загалмайлсан эцэг Монгол Улсад ирсэн нь тодорхой болжээ. 2017 оны дөрөвдүгээр сарын 25-нд Монгол Улсын Сэлэнгэ аймаг дахь Алтан булаг боомтоор Орос, АНУ-ын иргэн Марат  Яковлевич Балагула гэгч этгээд нэвтэрчээ. 

    ОХУ-д төрсөн, ОХУ, АНУ, Украйн улсын харьяат тэрбээр хар тамхи, хүний наймаа, хүчин, цуврал аллагын хэргээр 15 жил ял эдэлж байжээ. ОХУ-ын гэмт хэргийн ертөнцөд түүнийг "вор в законе" буюу "дархлагдсан хулгайч" хэмээн өргөмжилдөг.

Мөн Итали, АНУ, Испани, ОХУ-ын мафи, улс төр, бизнесийн бүлэглэлийн загалмайлсан эцэг хэмээн өргөмжлөгддөг. Мөн АНУ руу цагаачилж очоод оросын мафийн сүлжээг эхлэн байгуулсан нэгэн хэмээн үздэг. Америк дахь Оросын хамгийн том мафийн сүлжээг үүсгэж, толгойлж байжээ. Түүнийг 1980 онд хүн амины хэргээр АНУ-ын шүүхэээр шийтгэх гэж байсан боловч шүүх хурлаас 4 хоногийн өмнө зугтааж амжсан гэдэг. 
   Марат Яковлевич Балагула ОХУ-д 1980-аад оны эхэн үед мафийн сүлжээг үүсгэн байгуулж байсан этгээд. Үүгээрээ дамжуулан АНУ-ын улс төр, бизнест нөлөөгөө өргөжүүлж үндсэндээ АНУ-ын улс төр, бизнест хамгийн нөлөөтэй хүнээр нэрлэгдэж байв. Марат Яковлевич Балагула жудо бөх сонирхдог төдийгүй ОХУ-ын жудогийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Мөн Украйнд гарсан цуврал аллагын тухай "Домогт устгагч" нэртэй киног ОХУ хийж дэлхийд цацсан нь түүнийг ил болгосон юм. 
Дэлхийд зартай алан хядагч, гэмт бүлэглэл, мафийн сүлжээний загалмайлсан эцэг, улс төр, бизнесийн бүлэглэлийн зартай толгойлогч жижигхэн Монголыг зорьж ирсэн шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

Ж.Мөнхбат: Г.Доржзодов 1 сая ам.доллар авах саналаа өөрөө гаргасан

Иргэн Г.Доржзодов 60 тэрбумын талаарх бичлэгийг эвлүүлэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд МАН-ын зүгээс 1 сая ам.доллар өгье гэж санал тавьсан тавьсан талаар өөрийн биеэр мэдээлэл хийхдээ хэлсэн. Уг саналыг  ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Энканто спорт комплекс”-д уулзах үеэрээ хэлсэн гэв. Харин энэхүү мөнгөн дүнг амласан  ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат тайлбар хийсэн байна.  Тэрбээр хэлэхдээ, “Г.Доржзодов гэдэг хүн хуурамч, зохион байгуулалттай мэдээлэл тарааж байна. Тэр хүн гурав дахь хүнээр зуучлуулан надтай уулзсан нь үнэн. Ямар саналтай уулзаж байгааг асуухад Г.Доржзодов “60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг байсан гэдгээ хүлээж, нэвтрүүлэг хийж өгье” гэдэг санал тавьсан. Ингэхдээ 1 сая доллар төлж, эхнэр хүүхдийнхээ хамт Австрали явуулж өг гэж тулгасан. Мэдээж би энэ саналыг хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл эргээд “800 мянган доллараар энэ ажлыг гүйцэтгэж өгье” гэж санал тавьсан. Би ийм мөнгө төлөх боломжгүй гэдгийг албан ёсоор хэлснээр бидний яриа өндөрлөсөн. Г.Доржзодов өөрийнхөө тавьсан саналыг миний тавьсан санал мэтээр ярьж, гүтгэлэг тарааж байгаад харамсаж байна. 60 тэрбумын гэж нэрлэгдсэн бичлэг эвлүүлэг байсан гэдгээ хүлээж нэвтрүүлэг хийж өгье гэж тэр хүн надтай уулзсаныг гэрчлэх хүн бий. Бид хоёулхнаа уулзсан биш, гурав дахь хүн байгаа учраас үүнийг гэрчилнэ”  хэмээн ярьжээ.

Наадмын тасалбарыг ирэх сарын 6-8-ны хооронд худалдана

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Наадмын угтаж хэд хэдэн засварын ажил хийгдэж байгаа аж. Тухайлбал Төв цэнгэлдэхийн гаднах авто замын асфальтыг сольж, 1500 автомашины зогсоол барьж байгаагаас гадна дотор талд гэрэлтүүлгийг нь сайжруулж байна. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторх гүйлтийн замыг шинэчлэн, орчин үеийн стандартад нийцсэн резинэн хучилттай болгож, үзэгчдийн суудлыг нэмэх гэнэ. Шагайн харвааны асарт засвар хийж ажил 60 хувьтай явж байгаа бол сурын талбайг томсгож, үзэгчдийн суудлыг нэмэх аж төлөвлөгөөний дагуу явж байгааг албаныхан дуулгаж байна.

Наадмын нээлт, хаалтын тасалбарыг долдугаар сарын 6-8-нд СТӨ-ний билетийн кассаар борлуулах гэнэ. Наадмын тасалбарыг онлайнаар худалдахад хүндрэлтэй зүйл байгаа тул өмнөхийн адилаар кассаар худалдаална. Үнийн хувьд өмнөх жилүүдтэй ойролцоо байх аж.

Дарба Бандида гэгээний 7-р дүр Данзанчойжилодойг Хөвсгөл аймгийн шашны тэргүүнээр өргөмжиллөө

Бурхан багшийн 16 архадын нэг Лампрангийн хувилгаан Дарба Бандида гэгээний 7-р дүр Данзанчойжилодойг одоогоос 5 жилийн өмнө Далай лам Хөвсгөл аймгийн Рашаант сумаас тодруулсан байдаг. Тэр цагаас хойш Өмнөд Энэтхэгийн Сэра дацанд бурханы ном үзэж байгаа Гэгээнтнийг эх нутагтаа ирэх үеэр нь Хөвсгөл аймгийн шашны тэргүүнээр заллаа. Хөвсгөл аймгийн Рашаант, Архангай аймгийн Цэцэрлэг сумын 0-13 насны 100 гаруй хүүхдийн нэрсийг Дээрхийн гэгээнтэн 14-р Далай ламд хүргүүлснээс Хөвсгөл аймгийн Рашаант сумын 12 настай Шаравжамц хүүгийн нэрийг таалан мутрын тамгаа даржээ. Бурхан багшийн 16 архадын нэг Лампрангийн хувилгаан Дарба Бандида гэгээний 7-р дүрээр тодорсон тэрээр Данзанчойжилодой хэмээх номын нэрийг авч Өмнөд Энэтхэгийн Сэра дацанд бурхан шашны бага боловсрол эзэмшсэн байна.

Р.Гончигдорж: Тэд 1990 онд бидэн рүү дайрч байснаасаа ч илүү дайралт хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга Архангай аймгийн иргэд, сонгогчидтой уулзалт хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж төрөлх нутгийнхаа ард иргэдэд хандаж, үг хэлэв.

Тэрбээр “Төрөлх нутгийн ард олон та бүхнийхээ түмэн амгаланг айлтгаж байна. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш, цаас хэдий нимгэн ч чичихээс нааш гэдэг үг байдаг. Тийм учраас би Монголын өмнө ямар асуудал тулгарч байгаа талаар хэлж, түүнийг хэн шийдэж чадахыг та бүхэнд сануулах гэсэн юм. Сонгуулийн кампанит ажил эхэлснээс хойш мэдээллийн хэрэгслээр гарч буй олон мэдээ мэдээлэл, сурталчилгааг үзсэн. Ингээд өөрийн эрхгүй 1990 оныг  санаж байна. 1990 онд мөрөөдөлдөө хөтлөгдсөн, эрч хүчдээ эрчлэгдсэн, эх орон, ард түмэн, Монголынхоо ялалтын  төлөө гэсэн сэтгэлтэй залуус Ардчилсан хувьсгал хийж байсан. Тэр үед бидний эсрэг зарим хүмүүсийн хийж байсан гүтгэлэг, гүжир үгнүүд өнөөдөр Ардчилсан нам, нэр дэвшигч Халтмаагийн Баттулга руу чиглэж байна.

Тэр үеийн МАН-ын удирдлага үзэл санаагаа хамгаалж байсан. Ганц хамгаалах зүйл нь тэдний коммунист үзэл санаа байлаа. Гэтэл өнөөдрийн МАН-д үзэл санаа ч алга. Гагцхүү өмчилсөн эрх мэдэл, өнө мөнхөд цөөхүүлээ ялж явахын төлөө л 1990 онд бидэн рүү дайрч байснаас илүү дайрч байгаа. Тийм учраас 1990 оны Ардчилсан хувьсгалын ялалтаас илүү хатуу, чанга тэмцэл өнөөдрийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өрнөж байна. Тиймээс  цөөн хүнийг  ялуулахын тулд  зүтгэж байгаа тэдэнтэй  бүх Монголын, монголчуудын ялалтын  төлөө өрсөлдөж буй Халтмаагийн Баттулгыг та бүхэн дэмжих хэрэгтэй байна, архангайчууд аа. Тэр энэ ялалтыг авчирч чадна.

Энэ хүнд итгэх олон шалтгаан надад бий. Баттулга маань мөрөөдөж чаддаг. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө зүтгэдэг. Биелүүлж ч чаддаг  эр хүн. Энэ бол монгол хүний хамгийн нандин шинж. Энэ хүн бага залуудаа дэлхийн дэвжээнд ялалт байгуулж, төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулж явсан. Монголоо ялуулж явсан сайхан залуу. Энэ залуу Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжих үед монгол хүн өөрийнхөө хүчээр, оюун билгээр, хөдөлмөр зүтгэлээр баялаг бий болгож чаддаг гэдгийг харуулсан. Мөрөөдөөд, тэмцээд, бүтээж чаддаг хөдөлмөрч хүн. Тийм учраас би Баттулгад итгэж байгаа юм.

Баттулга Монголын жирийн ард түмний төлөө, эх орныхоо хүнсний аюулгүй байдлын төлөө тэмцэж ажилладаг. Түнийгээ ч баталж өгсөн. Үүнийг монгол түмэн, тэр тусмаа манай архангайчууд мэддэг учраас би түүнд итгэдэг юм. Ийм ч учраас Баттулга өрсөлдөгч нарынхаа хараанд хамгийн эрт өртсөн. Тэд АН-ын намаа ч, ард түмнээ ч, улс орноо ч аваад явах чадвартай хүмүүс рүү хамгийн хар муухайгаар дайрч байгаа. Тэд төрийн аппаратыг ашиглаж,  хар муухайгаар хэлж, өрсөлдөгчөө нухчин дарах гэсэн атгаг санааг одоо л тас цохихгүй юм бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал алдагдах хамгийн том аюул тулгараад байна. Ийм л эгзэгтэй үе тулж ирлээ. Тиймээс би энэ сонгуулийг 1990 онтой харьцуулж хэлсэн.

1990 онд Монгол ялсан шүү. Одоо ч гэсэн ялах хэрэгтэй. Монгол ялна гэхээр хэнийг ялах гээд байгаа юм гэж өрсөлдөгч нар харлуулж буй. Гадныхны гар хөлж болж, тэдний төлөө ажиллаж, ард түмнийхээ оюун санааг харлуулахын төлөө ажиллаж байгаа бүлэглэлийг ялах гээд байгаа юм. Гадныхан гэхээр сайн хөршүүдээ, тэдний сайн санаат ард иргэдийг яриагүй. Монголд шунасан хэсэг бүлэг хүмүүсийн талаар ярьж байна. Тэднийг бид ганц ч алхам ойртуулж болохгүй. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

ХНХЯ-ны сайд Н.Номтойбаяр ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар санал солилцов

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр "М-Си-Эс" "Кока-Кола" ХХК болон "Химон констракшн" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэрбээр өнгөрсөн өдрүүдэд ажил олгогч томоохон аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж ажиллах хүч, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцсон юм. Өнгөрсөн хугацаанд МАК ХХК-ийн цементийн үйлдвэр болон Оюутолгой ХК-ийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан юм.

Уулзалтын үеэр Н.Номтойбаяр сайд Засгийн газраас хэрэгжүүлж буй хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах, мөн ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр "Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд эдийн засаг сэргэж байна. Энэ хэрээр хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт бий болж байна. Өчигдөр Оюутолгойн уурхай дээр очиж ажиллалаа. Далд уурхайн бүтээн байгуулалтыг дагасан ажлын байр мянга, мянгаараа нэмэгдэхээр байна. Одоо "М-Си-Эс" "Кока-Кола" ХХК дээр ажиллаж байна. Энэ үйлдвэрт одоогийн байдлаар 700 хүн ажиллаж байгаа юм байна. Тун ойрын хугацаанд 650 ажлын байр шинээр бий болохоор байна. Тиймээс хөдөлмөрийн асуудал хариуцсан сайдын хувьд хөдөлмөрийн зах зээл дээр ямар эрэлт бий болж байна. Үүнийг ямар байдлаар хангаж ажиллах вэ гэсэн чиглэлээр ажиллаж байгаа юм. Манай яамны харьяа МСҮТ-үүдийн оюутнууд бий. Тэднийг ажил олгогчдын зүгээс тавьж буй шаардлагын дагуу бэлтгэх зорилготой байна" гэлээ.

Үүнийхээ дараа Н.Номтойбаяр сайд Химон констракшн ХХК-ийн барилгын ажлын явцтай танилцсан юм. Тус компани нь барилгын ажилдаа нэг ч гадны ажилтан аваагүй. Бүх ажилтан албан хаагчид нь дотоодын иргэд байдаг гэдгээрээ ихээхэн онцлогтой юм. Энэ нь Монгол Улсын Засгийн газар болон ХНХЯ-наас барьж буй гадаадаас авах ажиллах хүчний тоог багасгаж дотоодын ажилчдын тоо хэмжээг нэмэгдүүлэхтэй бодлоготой уялдаж байгаа юм.

Шүүхийн танхимд амиа егүүтгэхийг завдсан этгээдэд 7.9 жилийн хорих ял оноолоо

Шүүх хуралдааны танхимд шүүгдэгч хоолойгоо зүсч, амь насаа егүүтгэхийг завдсан хэрэг өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гарсан. Тухайн үед амиа хорлохыг завдсан шүүгдэгчид яаралтай эмнэлэгийн тусламж үзүүлж, хоолойд нь 6-7 оёдол тавьснаар амь нас нь аврагдсан юм.

Тэгвэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас хуулийн дагуу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Бархаст холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцлээ.

Шүүх хуралдаанаар И.Бархаст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял тус бүр оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан биечлэн эдлэх ялыг 7 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар тогтоожээ.

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн хяналтын шатны шүүх хойшиллоо

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн хяналтын шатны шүүх хурал өнөөдөр товлогдсон ч байсан хойшиллоо. Тодруулбал, шүүх хурал өмгөөлөгчийн хүсэлтээр ийнхүү хойшилсон байна. Мөн ялтан Т.Чимгээгийн өмгөөлөгч гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон учраас хүсэлт гаргасан аж. Хүсэлтийг хүлээн авч, шүүх хурлыг зургаадугаар сарын 28-ны 09:00 цагт хийхээр тогтлоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
HELEN BENJAMIN
ЗӨВЛӨХИЙН ЗӨВШӨӨРӨГЧ БАЙГУУЛЛАГА хязгаарлагдмал Санхүүгийн асуудлыг шийдэх 24 цагийн дотор.              Та цалин хөлс, бизнесийн эзэн үү?       1000 евро - 200,000, 000 евро зээлийг 24 цагийн дотор
2017/09/09 128.199.47.202
Anita
Сайн уу, миний нэрийг Анита Женсен, би Орос улсад, Америкаас амьдардаг, энэ зээлийг бүх зээлдэгч нарт сэрэмжлүүлэхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун байсан бөгөөд цө
2017/09/07 94.242.62.132
anita
Сайн уу, миний нэрийг Анита Женсен, би Орос улсад, Америкаас амьдардаг, энэ зээлийг бүх зээлдэгч нарт сэрэмжлүүлэхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун байсан бөгөөд цө
2017/09/07 94.242.62.132
GREG OWEN
Хүү нь харьцангуй бага хүүтэй богино, урт эсвэл богино хугацааны зээл хэрэгтэй байна уу? 3% бага байна уу? Бид бизнесийн зээл санал болгодог: Хувийн зээл: Гэрийн зээл: Авто зээл: Оюутны зээл: Өрийн н
2017/08/25 197.210.226.59
SERGEY YAKUBOVA
ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ЗӨВШӨӨРӨГ НӨХЦӨЛ БҮРДҮҮЛЭГ Сайн уу, Таны санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 2,000.00 хүртэлх зээлийг хамгийн ихдээ $ 100,000,000.00 хүртэл олгох бөгөөд туйлын үргэлжлэ
2017/08/21 197.210.47.249
  • Recent
  • Most Read
  • Most Comment