БНХАУ-д манай улсын 21 иргэн шүүхээр ял шийтгүүлэн хорих ял эдэлж байна. Харин хоёр хүн гэмт хэрэгт холбогдон сэжигтнээр саатуулагдан шалгагдаж байгаа аж.Тэгвэл Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Хонконгийн Засаг захиргааны онцгой бүсийн Засгийн газрын хоорондын хэлэлцээр болон Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Хонг Конгийн Засаг захиргааны онцгой бүсийн Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Хууль зүйн сайд Д.Дорлигжавт олгосон байна.
Манай улсын 21 иргэн БНХАУ-д ял эдэлж байна
2016-01-07 08:20:00