8o
Улаанбаатар хот
mobile menu

Баярын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх ААН, байгууллагын анхааралд

2017-06-17 09:14:00

Наадмын талбайд хуушуурын 610, худалдааны 210 цэгт зөвшөөрөл олгох талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлсэн. Тэгвэл баярын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглолоо. Үүнд:

  • Гар дээрээс ил задгай болон барааны төвлөрсөн худалдаа эрхлэх;
  • Согтууруулах ундаа болон тамхи худалдах;
  • Майонез, өндөг, крем, хиам болон тэдгээрийг оролцуулсан, түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүн худалдах;
  • Халаасан хоолоор үйлчлэх, нөөшилсөн бүтээгдэхүүнийг задалж худалдах, удсан хоолыг дахин боловсруулж үйлчлэх;
  • Шорлог, хуушуур зэрэг халуун боловсруулалт хийх бүтээгдэхүүнийг заасан байрлалаас өөр газарт зөөж худалдах;
  • Зөвшөөрөл олгосон цэгээс бусад байршилд гэр, асар, сүүдрэвч байрлуулах;
  • Хог хаягдлыг ил задгай хаях, шингэн хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт асгах;
  • Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа, үйлчилгээ эрхэлж болохгүй аж.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment