20 мянган ажлын байрны бүртгэл ирэх даваа, мягмар гарагт төв талбай дээр явагдах гэж байна. Ажил идэвхтэй эрж хайж байгаа хүмүүст энэ бол сайхан боломж.
Засгийн газрын яамд, агентлагуудын нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд болж буй. Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болн түүний харкяа газруудын нээлттэй өдөрлөг энэ сарын 19-20-ны өдлүүдэд болох юм. Тус яамны нээлттэй хаалганы өдөрлөг зөвхөн нийслэлд бус мөн 21 аймагт болох аж.
Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр иргэд элэгний С вирусийн талаарх мэдээлэл, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлогоо, шинжилгээний зардалд хөнгөлөлт үзүүлэх талаар мэдээлэл авах боломжтой.
Мөн хөдөлмөрийн бирж ажиллаж, 20 мянган ажлын байранд бүртгэх, Эрүүл мэнд, даатгалын сангийн мэдээлэл болон үзлэг оношлогоо, хүүхдийн зуслан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэдээлэл зэргийг нэг дороос авах боломжтой юм байна.