8o
Улаанбаатар хот
mobile menu

Бага насны хүүхдээ гэртээ цоожлохгүй байхыг анхааруулж байна

2016-01-07 09:40:00

Бага насны хүүхдээ гэртээ цоожлоод явсан эцэг, эх онцгой байдлын албаныхнаас тусламж хүсчээ.Өнгөрөгч шөнө 00:52 цагт "Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 13 дугаар байрны 1 дүгээр орцны ... давхарт бага насны хүүхэд хаалгаа тайлахгүй байна. Онгойлгож өгнө үү" гэсэн дуудлага онцгой байдлын албанд ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид ажиллаж, иргэн О-н гэрийн хаалгыг тус дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн байцаагчийн зөвшөөрөлтэйгөөр онгойлгож тусламж үйлчилгээ үзүүлжээ.Азаар дотор байсан хүүхдэд ямар нэгэн муу зүйл тохиолдоогүй байжээ. Өнгөрөгч онд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт цоожилж орхисноор цонх, тагтан дээрээс унах гэж байсныг онцгой байдлынхан аварч байсан. Учир мэдэхгүй бага насны хүүхдийг гэртээ ганцааранг нь цоожилж үлдээх нь хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирох аюул, эрсдлийг дагуулж байдгийг эцэг, эх, асран хамгаалагчид санаж байх хэрэгтэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл