8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Ганбаатарын мөрийн хөтөлбөрийг хамгийн хэрэгжих үндэслэлтэй гэв

2017-06-17 14:43:36

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар  “Есөн хүсэл, есөн зорилт” мөрийн хөтөлбөрөө  эрдэмтэн, судлаачдаар хэлэлцүүлж, тэдэнтэй санал солилцох уулзалтуудыг хийж байгаа юм. Түүний мөрийн хөтөлбөрийг эрдэмтэн, судлаачид хамгийн  хэрэгжих үндэслэлтэй, гарц гаргалгаа сайтай, нарийн төлөвлөлттэй болсон хэмээн үзэж байна. Мөрийн хөтөлбөрийг хэлэлцүүлэх энэ удаагийн уулзалтад оролцсон  Чингис хаан дээд сургуулийн багш, түүхийн ухааны профессор Б.Балжинням, нийгмийн ухааны доктор, философич Д.Баяндалай нарын  байр суурийг хүргэе.

Б.Балжинням /Түүхийн ухааны профессор/: Амьдралаас ургасан хөтөлбөртэй хүн

-Монгол Улсын байгалийн баялаг ард түмний мэдэлд байна гэж Үндсэн  хуульд заасан. Монголчууд төрт улсаа байгуулж ирсэн түүхэнд газар шороогоо хамгаалж, газар нутаг дээрээ амьдарч ирсэн. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш хөрөнгө оруулалтын далбаан доорх зарим  нэртэй завшигчид  манайхны шуналтай, эд мөнгөний сонирхолтой нөхдийг урвуулан баялгийг маань зөөж, байгаль орчныг устгаж байна. Үүний эсрэг С.Ганбатаар тэргүүтэй Эрс шинэчлэл хөдөлгөөн анхлан дуугарч ирсэн. Нэр дэвшигч С.Ганбаатар  ард түмний дотроос төрсөн  тэмцэл дундаас УИХ-д сонгогдож, төр, засгийн түвшинд баялгийн зөв хуваарилалтын төлөө, Оюутолгой, Тавантолгойг ард түмэндээ ашигтай байлгая  гэж зөндөө   ярьсан, их ч тэмцсэн. Хууль бусаар хийгдсэн Дубайн гэрээг эсэргүүцэж, Сэлэнгийн усны хагалбар газар Ноён уулыг хамгаалан одоо ч дуугарч яваа. Иймд монголчуудад  байгалийн баялгаасаа тэгш хүртэх боломжийг олгож,  энэ салбарт ард түмний хяналтыг тогтоож, улс орноо уул уурхайн хэт  хамаарлаас ангид хөгжүүлэхэд удирдаж хөтөлж  чадах ганц хүн, мөн бидэнд өөр гарц авчрах хүн бол С.Ганбаатар. Үүнийгээ тэр амьдралаараа, тэмцлээрээ ард түмэндээ  нотлон харуулсан.  Тэгэхээр мөрийн хөтөлбөрт нь туулсан туршлага, амьдралаас урган гарсан бүхэн цөм багтжээ гэж дүгнэж байна.

Д.Баяндалай /нийгмийн ухааны доктор, философич/: Монголчуудын язгуур эрх ашгийг хамгаалсан Үндсэн хуулийг баталж гаргахад манлайлж чадна   

-Өнөөдөр хууль, шүүхийн тогтолцоо гажуудлаа, шударга ёс алдагдлаа  гэж их ярьж байна. Шударга ёс  хэнд байна, ямар хүн түүнийг эзэмшдэг вэ гэж үзвэл хүн тойрсон газарт шударга ёс тогтохгүй. Монголчууд үүнийг мэдээд иргэн төвтэй, иргэнлэг боловсролтой, иргэнлэг мэдлэгтэй, иргэнлэг туршлагатай хүнийг сонгож байж, шүүх засаглалын  гайхамшигтай чанарыг эдлүүлсэн байдаг. “Нууц товчоо”-гоос үзэхэд  Шихихутаг яагаад их заргач, их шүүгч байсан бэ. Шихихутагт ямар ч эрх ашиг байгаагүй, аав, ээж, төрөл садангийн нөлөөлөл байхгүй. Тэр нөлөөлөл байхгүй хүнийг амьдралын явц дундаас сонгож гаргаж ирсэн байгаа юм. Сонгож гаргаж ирсэн учраас тэр шударгаар шүүж чадаж байсан байна. Дээр нь хяналт тавих эрхийг Цагаадайд өгсөн нь ч учиртай. “Нууц товчоо”-эг эргүүлэхэд энэ талын гайхалтай зүйлүүд мэдрэгдэж, ойлгогдоно. Энэ үгийг яагаад хэлэв гэвэл нэр дэвшигч С.Ганбаатар  бол миний шавь, жинхэнэ монгол хүний эзэмших ёстой бүх талын боловсрол, шинж  чанарыг тэр  яван цэгцрэх  тогтолцоон дунд өөрөө олж авсан хүн. Ингэж чадаж байна уу гэж өөрөөсөө асууж, өөртэйгээ мэтгэлцэж, өөрийгөө ялан дийлж чадсан хүн л манлайлагч болдог. Манлайлагчийн тэр зовлон жаргал, тэмүүллийг миний шавь өөртөө олж авч чадсан.  Иймээс би түүнд итгэж, мөрийн хөтөлбөрийг нь хэрэгжих үндэслэлтэй гэж үзэж байгаа. Түүнийг дэвшүүлсэн МАХН шинэ Үндсэн хуулийн төсөл Дээд хуулийг боловсруулсан улс төрийн хүчин. Үндсэн хууль гэдэг бол төрийн хүчирхийллээс ард түмнийг аврах хууль юм. Монголчуудын язгуур эрх ашгийг хамгаалсан Үндсэн хуулийг баталж гаргахад С.Ганбаатар нэр дэвшигчийг манлайлж оролцоно гэдэгт бүрэн итгэж байна.

МАХН-ын сонгуулийн штаб

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Мар
Ганбаатараас өөр үнэн үг хэлж байгаа хүн алга байнаа.Мөрийн хөтөлбөр нь ч гэсэн маш ойлгомжтой хэрэгжих боломжтой.ЭНГИЙН.
2017/06/17 202.179.24.134
Зочин
Ард түмнээсээ төрж гарсан хүн хамгийн шударга байх нь ойлгомжтой.Хөрөнгө мөнгө ял шийтгэлгүй нэр цэвэр улс төрч бас тэмцэгч.Тэр ялнаа.Дэмжээрэй Монголчууд аа.Өөр сонголт байхгүй ээ.Бусад нь луйварчид.
2017/06/17 202.179.24.134
ИРГЭН
ЕР НЬ ЖИРИЙН АРДЫН ДУНДААС ТӨРЖ ГАРСАН ШУДАРГА УЛС ТӨРЧ.ДЭМЖИНЭ.
2017/06/17 202.179.24.134