Микро автобус буюу бага оврын автобусны ашиглалтын хугацаа энэ сарын 1-нд дуусч байгаа учраас үйлчипгээнд явуулахгүй гэдгийг Нийслэлийн Тээврийн газраас мэдэгдэж байсан. Тэгвэл эдгээр микро автобусыг наймдугаар сарын 1-ээс явуулахгүй байхаар гэрээ хийжээ. Энэ хугацаанд аж ахуйн нэгжүүд өөрсдөө парк шинэчлэл хийх тохиролцоонд хүрсэн байна. Мөн оношилгоонд заасан хугацаанд орох, зарим чиглэл маршрутыг шинэчлэн зохион байгуулахаар болжээ.