8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон нутгийн замд амиа алдсан хүний тоо 54.4 хувиар өсчээ

2017-06-18 14:20:00

“Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” нэртэй аяны нээлт боллоо. Энэхүү аяныг улсын хэмжээнд өнөөдрөөс эхлэн аравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаатайгаар зохион байгуулах юм.

Урин дулаан, амралт зугаалгын улирал эхэлж, хүн бүр хайртай гэр бүл, дотны нөхөд, хамт олонтойгоо хамт хөдөө орон нутаг, зусланг ихээр зорьж, нийслэл хотоос хөдөө орон нутаг, орон нутгаас нийслэл хотыг зорих тээврийн хэрэгсэл, иргэдийн тоо эрс нэмэгддэг. Улсын хэмжээнд 2017 оны эхний 5 сарын байдлаар Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 644 гэмт хэрэг бүртгэгдэж, үүний улмаас 147 хүний амь нас хохирч, 446 хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн байна.

Зам тээврийн гэмт хэрэг, осол урьд онуудаас буурсан эерэг үзүүлэлт гарч байгаа боловч орон нутагт үйлдэгдэж байгаа зам тээврийн осол, хэрэг хангалттай түвшинд буурахгүй, түүнчлэн нийт гарсан гэмт хэргийн 331 буюу 51.4 хувь нь, амь нас нь хохирсон хүний 122 буюу 82 хувь нь, гэмтэж бэртсэн хүний 197 буюу 44 хувь нь орон нутгийн чанартай автозамд бүртгэгджээ. Дээрх тоон үзүүлэлтээс харахад орон нутагт бүртгэгдсэн хэрэг 23.5 хувиар, амь нас нь хохирсон хүний тоо 54.4 хувиар, гэмтсэн хүний тоо 13.2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл