8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Өсөхбаяр гавьяат К2 ууланд авиралт хийнэ

2017-06-18 14:45:00

Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр дэлхийн хамгийн өндөрт тооцогддог К2 ууланд авирахаар өчигдөр эх орноосоо мордлоо. 

К2 оргил /Каракарум/ нь далайн төвшнөөс дээш 8611 метрийн өндөрт оршдог. Г.Өсөхбаяр К2 ууланд авиралт хийхээр зорьж буй Монголын хоёр дахь уулчин болов. 

2013 оны долдугаар сард гавьяат тамирчин Б.Гангаамаа К2 оргилыг зорьсон ч багийнхан нь 7000м өндөрт хүрээд, байгалийн давагдашгүй бэрхшээлд бууж өгч авиралтаа зогсоосон юм. 

Далайн түвшнээс дээш “8611” метрт орших энэхүү уул нь олон шилдэг уулчдын амийг авч оддог дэлхийн хамгийн эрсдэлтэй уулсын нэг гэдгээрээ алдартай.  Энэхүү ууланд анх 1954 оны долоон сарын 31-нд Итали улсын домогт уулчин Акилле Компаньон авирч гарсан түүхтэй. Түүнээс хойш 67 жилийн турш ердөө 250 уулчин л энэ уулын оргилд гарч чадсан байдаг. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment