Хөвсгөл нуурын баруун эрэг дагасан жуулчны бааз, аж ахуйн нэгж байгууллага, айл өрхүүд төвлөрсөн цахилгаан эрчим хүчинд холбогдлоо. 110/35/15 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам нь Хатгалаас Жанхай чиглэлийн 40 км-ийн урттай бөгөөд жуулчны бааз, дэлгүүр, худалдаа үйлчилгээний төв нийлээд 156 аж ахуйн нэгж, 30 орчим айл өрх хамрагдаж байна.
Дээрх байршлыг төвлөрсөн эрчим хүчинд холбох ажил10 гаран жилийн яригдаж хүлээлт үүсгээд байсан аж.