8o
Улаанбаатар хот
mobile menu

Ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна

2016-01-07 08:50:00

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цайрт менериал” ХХК-ийн баяжмалын цехэд энэ сарын 2-нд азотын хий алдагдаж, үйлдвэрийн ажилтан хордсон хэрэг гарсан. Одоогоор ослын шалтгаан, нөхцлийг тогтоохоор аймгийн Цагдаагийн газар шалгаж, Сүхбаатар аймгийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.Ослын тухай дуудлагын дагуу  аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газрын мэргэжилтнүүдийг оролцуулан нэгдүгээр сарын 3-ны өдөр хэргийн газарт үзлэг хийж, ослын газрыг Онцгой байдлын газрынхан хамгаалалтанд аван, цехийн доторхи агаараас дээж, сорьц авч Цаг уур орчны шинжилгээний лабораторид шинжилгээ хийлгэхээр хүргүүлжээ. Цехийн цонх салхивчийг нээж агааржуулан, асгарсан хүчлийг усаар саармагжуулан цэвэрлэсэн байна. Нэгдүгээр сарын 2-ны өдрийн 20:00 цагийн орчим тус цехийн шаазан шүүлтүүрээс баяжмал сагаж асгарсны улмаас азотын хүчил агуулсан банкруу ус орж холилт үүсэн, азотын хий алдагдаж тус цехийн оператороор ажиллаж байсан иргэн С агаар дуслын замаар хордсон байна. Тэрбээр нэгдүгээр сарын 3-ны өглөө 03:00 цагийн орчим Аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн, эмчлүүлж байгаа юм.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл