“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь Хот хоорондын нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэм денвер оюун ухаан” ХХК болон “Метатек” ХХК-тай хамтран хот хоорондын зорчигч тээврийн тасалбар борлуулах TVM (Ticket vending machine) системийг нэвтрүүлэн Сонгинохайрхан зорчигч тээврийн төвд байршуулжээ.
Хот хоорондын нийт 72 чиглэлийн тасалбарыг энэхүү машинаас шууд худалдан авах боломжтой. Өмнө нь иргэд заавал Зорчигч тээврийн төвүүд дээр очиж худалдаж авдаг байсан бол одоо хотын төвд аль өөртөө ойр байрлах цэгүүдээс энэхүү машины тусламжтайгаар тасалбараа худалдаж авах боломжтой болж байгаа юм.
Жишээ нь иргэд Төв аймаг руу явах 3000 төгрөгийн үнэтэй тасалбарыг худалдан авахаар таксинд суулаа гэхэд Төв аймаг руугаа явах тасалбараасаа илүү үнэ төлөх болдог байсан. Бид бүхэн энэ чирэгдлийг л арилгах гэж энэхүү үйлчилгээг нэвтрүүлээд байна.
ТVМ (Ticket vending machine) нь хот хоорондын нийтийн тээврийн автобусны тасалбарыг бэлэн бус гүйлгээний хэлбэрээр худалдаалах бөгөөд үйлчлүүлэгч өөрийн цахим үнэмлэхээ машинд уншуулан зорчих тээврийн хэрэгслээ сонгон мэдээллээ оруулан өөрөө өөртөө үйлчлэх болно.
Цаашид 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс олон нийтийн үйлчилгээний төвүүдэд ТҮМ машинаа байрлуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Ингэснээр иргэд зорчих тасалбарыг урьдчилан авах гэж заавал Драгон төвийг зорьж үнэт цагаа алдах шаардлагагүй болох юм.
Орон нутаг руу зорчих тасалбар худалддаг машиныг байрлуулжээ
2017-06-19 08:56:54