Төв аймгийн Эрдэнэ сумын дөрөвдүгээр баг "Эмээлжийн ар" гэх газарт 68 настай эрэгтэй Н, 9 настай эмэгтэй Н, 11 настай эрэгтэй Н нар гэртэйгээ шатаж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Одоогоор галын шалтгааныг тодруулахаар аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
Уг галын улмаас амиа алдсан хүүхдүүд зуныхаа амралтаар өвөөгийнхөө очоод байсан гэдгийг эх сурвалж мэдээллэсэн байна.