60 тэрбум төгрөгний бичлэг хийсэн Д.Доржзодов гэгч залуу нийгэмд нэлээд шуугиан тарьлаа. Өнгөрсөн долоо хоногт дуулианы эзэн Д.Доржзодовыг баривчлах, эсвэл хамгаалалтад авч байна гэж хуулийн байгууллага баахан жүжиг тарив. Одоогоор Д.Доржзодов УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийнд түр орогнож байгаа. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн ажлаар хөдөө орон нутагт ажиллаж байгаа бөгөөд тус ажлыг дуусгаад Д.Доржзодовт байрлах байр олж өгнө хэмээн хэлсэн. Тэрбээр эхнэр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд энэхүү дуулиан дэгдсэнээс хойш 2 сарын хугацаанд гэр бүлтэйгээ уулзаж чадаагүй хөдөө явуулсан гэнэ. Учир нь хуулийн байгууллагынхан тус залуугийн гэр бүлийг нь тагнаж, чагнах, гэрийнхэнэ гадаа байнга танихгүй хүмүүс эргэлддэг учраас аюулгүй байдлаа хангаж, эхнэр хүүхдээ хөдөө явуулсан гэнэ. Тус хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа бөгөөд тун удахгүй хэргийн үнэн мөн олдох биз ээ. Харин одоо 60 тэрбумын бичлэг хийсэн гэх Д.Доржзодовын талаар цахим сүлжээнийхэн юу гэж хэлсэн талаар мэдээлэл хүргэе.
60 тэрбумын бичлэг хийсэн гэх Д.Доржзодовын талаар хэн юу хэлэв
2017-06-19 09:52:00