8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: МАН-ын залуус хоорондоо зодолдож, бас нэгэн эмэгтэй хүчирхийлэлд өртөж нас барсан өдөр

2016-01-06 18:41:00

Үйл явдлаар дүүрэн эх орны минь  нэгэн өдөр түүх болон үлдлээ. Сайны хажуугаар саар гэгчээр сэтгэл сэртхийлгэж айдаст автуулсан хэргийн талаарх талаар ноцтой хэд хэдэн мэдээлэл гарсан ч бяцхан үрсдээ дуулгах таатай мэдээ ч бас  байна.  Ингээд уншигч танд өнөөдрийн үйл явдлын тоймыг хүргэдэг Монголын нэг өдөр буланг хүргэж байна. Нэгэн таатай мэдээ дуулгахад, баян хоосоноор нь ялгаж олгоно гэж байсан хүүхдийн мөнгөний талаар мэдээлэл гарлаа. Засгийн газраас Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулж энэ сараас  хүүхдүүдийг амьдралын боломжоор нь ялгаварлаж өгөхөөр болоод байсан. Тэгвэл энэ талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан  нэгэн сайхан мэдээ дуулгасан байна.  Тодруулбал  төрийн гурван өндөрлөг хүүхдийн мөнгийг хуучин жишгийн дагуу буюу бүх хүүхдүүдэд олгоход санал нэгдсэн байна.  Ерөнхийлөгч энэ тухайд “Хүүхдийн мөнгөний тухай олон хүн хандаж анхаарахыг хүссэний дагуу УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай ярилцлаа. Хүүхдийн мөнгийг өмнөх жишгийн дагуу олгох нь зүйтэй гэж санал нэгдлээ. Зохих шийдлийг гаргах чиглэлд ажиллахаар боллоо. Хүүхдийн мөнгө бол Монголчууд олуулаа, эрүүл өсч торниход чиглэсэн Монгол улсын бодлого юм”  хэмээн цахим хуудаснаа бичжээ.

Сайд болж чадаагүй Н.Энхбаяр Солонгос руугаа явжээ

МАХН-ынханы хувьд улс төрийн ихээхэн ээдрээтэй цаг үеийг туулж байгаа. Яв гэхэд нь явж, ир гэхэд ирсэнээр улс төрийн нэр хүндээ багагүй алдаад байгаа тэд өнөө цагт сайдын хэрүүл хийж буй. Даргыгаа сайд болгочих санаатай цэргүүд нь улайрч, саад болох хүмүүс нь олон янзаар орилсоор энэ асуудал хэсэгтээ намжсан. Өөрөөр хэлбэл Ч.Сайханбилэг гацаачихсан. Уг нь МАХН-ын сайдын асуудлыг өнгөрсөн удаагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж байсан ч ямар нэгэн шалтгаанаар хойшлуулжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэлийг энэдээс уншина уу

Засардаггүй Говь-Алтайн засаг ноён О.Амгаланбаатар

Сонгууль дөхөж өнгөрсөн дөрвөн жил Ардчилсан нам ямар ажилласанд үнэлэлт дүгнэлт өгч байгаа энэ үед дээр дооргүй улстөржих болов. Улс төрчдийн хувьд иргэдэд таалагдахын тулд хийгээгүй үйлдэл, өгөөгүй бэлэг гэж байхгүй. Их хурлын гишүүд иргэдэд нэгж, бидон, нүүрс өгч, зарим нь телевизээр бүжиглэж, энд тэндхийн шинэ жил дээр дуулж галзуурч байна цаана чинь. Тэгвэл дээрээ суудлаа олохгүй бол доороо суудлаа олохгүй гэгчээр Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар дураараа дургиж байгаа бололтой.

Говь-Алтай аймгийн хувьд сүүлийн  20 гаруй жилийн хугацаанд Говь-Алтай аймагт болсон УИХ болон орон нутгийн сонгуульд  дан ганц МАН ялж байсан түүхтэй. Харин энэ удаагийн орон нутгийн дахин сонгуульд Ардчилсан нам 17 суудлыг авснаар анхны ялалтаа авч, анх удаа засаглах эрхтэй болсон юм. Улмаар тус аймгийн Ардчилсан намын дарга О.Амгаланбаатар аймгийн Засаг даргаар сонгогдон ажиллаж байгаа. Түүнийг олон нийт сонин содон шийдвэр гаргадагаар нь илүүтэй таньдаг. Түүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэлийг энэдээс үзнэ үү

Ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгох боломжтой гэв

УИХ-ын дарга З.Энхболд орон сууцны ипотекийн зээлээр  Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал,  МИК-ийн захирал н.Гантөгс нар мэдээлэл хийж байна. Энэ үеэр З.Энхболд хэлэхдээ “Зээлийн хүүг бууруулах бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Зээлийн хүү, урьдчилгаа төлбөр, өрхийн орлого гурвын нэгтэй дангаар нь оролдоод үр дүнгүй. Ямартай ч сар шинийн баяраас өмнө урьтаж орон сууцны ипотекийн зээлийг хэвийн олгуулахад анхаарч ажиллана" гэсэн мэдээллийг өгсөн юм. Мөн энэ үеэр ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгох боломжтой гэдэг мэдээллийг өгсөн юм. 

МАН-ын залуус хоорондоо зодолдож,Д.Шинэбаяр, Алтайбаатар нарын биеийн байдал хүнд байна

Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны гишүүд танхайран намынхаа нөхдийг зодож хүндээр гэмтээсэн хэрэг гарсан байна. МАН-ын хорооны гишүүн  В.Рэнцэндорж, В.Сүррагчаа нар өнгөрсөн сарын 30-ны өдөр Алтай хотын “Залуур Алтай” бааранд архидан согтуурсаны улмаас уг хэрэг гарчээ.  Тэдэнд зодуулсан Д.Шинэбаяр, Алтайбаатар нарын биеийн байдал хүнд байгаа бөгөөд нэг нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Нэгэн эмэгтэйг таван залуу хүчирхийлж, аминд нь хүрсэн аймшигт хэрэг гарчээ

Өнгөрсөн сарын 08-09-нд шилжих шөнө таван залуу нэгэн эмэгтэйг зэрлэгээр хүчирхийлж, амийг нь хөнөөсөн ноцтой хэрэг гарсан байна.  Талийгаач  Ц-г согтоож хүчирхийлж, улмаар шулуун гэдэс рүү гадны биет хийж хүнд гэмтээсэн байна. Тухайн хэрэг гарсанас 7 хоногийн дараа хохирогчийн бие гэнэт муудаж, Яаралтай түргэн тусламжаар ГССҮТ-д хүргэгджээ. Ингээд шулуун гэдэс, хэвлийн мэс засалд орсон ч шархаа даалгүй амиа алдсан байна. Тус хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа аж.

Зөрчил гаргаагүй жолооч дараах урамшуулалыг эдэлнэ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын шинэчилсэн хууль хэрэгжиж, зөрчлийн оноог хасахаар болсон. Энэ хууль энэ сарын 01-ээс хэрэгжиж эхлэх байсан боловч техник технологийн шинэчлэлийн ажил хийж байгаа учраас өнөөдрийг хүртэл мөрдөөгүй байна. Уг хууль хэрэгжиж эхэлсэнээр жолооч болгон 10 оноотой байх бөгөөд зөрчил гаргавал хасагдаж эхэлнэ. Зөрчлийн онооны журмыг хэрэгжүүлэхдээ зөвхөн хасах бус урамшуулах нөхцөл ч байгаа аж. Тодруулбал, Нэг жилийн хугацаанд зөрчил гаргаагүй жолооч хамгийн сүүлд хасуулсан оноог эргэн сэргээх, нэг оноотой үлдээд хоёр жилийн дотор ямар нэг зөрчил гаргахгүй бол 10 оноог бүрдүүлэх зэрэг урамшуулал байгаа аж.

Мөсөн сийлбэрийн уралдаанд монголчууд тэргүүлжээ

Мөсөн сийлбэрийн арга хэмжээний дунд нэр хүндтэй Харбины мөсөн сийлбэрийн олон улсын наадамд манай залуус амжилттай оролцоод иржээ. Тус наадамд Монголын мөсөн сийлбэрчид эхний гурван байр болон шагналт байруудад жагсчээ.

Өсвөр насны хоёр охин гэрээслэл бичээд хамтдаа амиа хорложээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг, Хархорин захын хойд талд байдаг 29 дүгээр байранд  14-15 настай хоёр охин  амиа алдсан байна. Тус байрны 12 дугаар давхарт амиа хорлосон байдалтайгаар олдсон гэнэ. Охидууд амиа хорлохдоо гэрээслэл үлдээсэн гэсэн мэдээлэл байна.  Одоогоор уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
СБ
АЛ ТАЙ БАЙЖ ЭР БААТАР ГЭХЭЭР МАНИН ЮМ ЧИНЬ ХӨӨРХИЙ ГУТРАА БАЙЛГҮЙ ГАНБУУШД ЭНЭ НЭР ТАХИРНОО
2016/02/17 103.17.108.42
zaluu
Enkhbayar maani udahgui Solongosiin tagnuul bolohviidee. danda l Solongos yawahiin so bn
2016/01/07 103.17.108.42
Zochin
Hun zodoldvol ter nam n ymar hamaa bnaa.Ene chuhal.mn bolon eniig bichij bgaa hun uls torjihoo boliod heregtei medeelel niited og doo
2016/01/06 103.17.108.42