8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгч сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ

2016-01-07 09:11:00

09.00 цагт:  “Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт”-ын нээлтийн ажиллагаа Онцгой байдлын ерөнхий газарт болно. 
09.30 цагт: Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ.
10.00 цагт: Татвар төглөгчдөд зориулсан НӨАТ-ын урамшуулалын системийн тухай сургалт  Татварын ерөнхий газрын 8 давхарт зохион байгуулагдана. 
10.00 цагт: "Цахим эрүүл мэнд төсөл"-ийн нээлтийн үйл ажиллагаа Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2 давхарт болно. 
11.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн шагналын тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийж, асуултад хариулна. Арга хэмжээ Төрийн ордон дах Иргэний танхимд болно.
12.00 цагт: Засгийн газрын хуралдааны Мэдээллийн танхимд болох"Сайдын цаг" уулзалтад Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар оролцож, өвөлжилтийн талаар мэдээлэл хийнэ.
13.00 цагт: Дуучин С.Хишигжаргалын цомгийн нээлт, хэвлэлийн бага хурал "Blue Sky" зочид буудлын 3-р давхарт болно.
13.00 цагт: МҮХАҮТ-ийн 1 давхрын хурлын зааланд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс бүртгэл, санхүүгийн ажилтнуудад зориулан “Шинэ цаг үе, шинэ орчин: Мэргэжлийн нийцэл” сэдвийн хүрээнд уулзалт семинар зохион байгуулна.  
14.30 цагт: Улаанбаатар нэгтгэлийн захиргааны ажилчид болон салбар алба хэлтсийн дарга нар гүйцэтгэх захирал Д.Энхсайханы хамт Ленин клубээс зүүн дөрвөн зам хүртэлх явган хүний замын цасыг цохиж цэвэрлэнэ. 
18.00 цагт: Уран бүтээлч С.Базарваань, Ч.Болор, Ч.Дорждэрэм нарын "Монгол өнгө" хамтарсан үзэсгэлэнгийн нээлт "Bluemoon" арт галерейд болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Setgeleesee
Sainaasaa muu ni olon bolson ene ved xuulia changaruulax tuxai bodvol sain bna.yum yum l duuldax bolj. Saxilga deg juram geech xaana bna. Argagvi dee 76 ni zaagaad ugux yum daa.
2016/01/07 103.17.108.42
erlbegee hudalaa yarinaa
2016/01/07 103.17.108.42