Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр эхэллээ. Өдөрлөг хоёр өдөр үргэлжилэх бөгөөд маргааш өндөрлөх юм байна. Өдөрлөгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудаас ХНХЯ-ны харьяа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж, иргэдэд хэрэгтэй дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна. Мөн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон сургалтын төвүүд иргэдэд мэдээлэл өгөхөөс ажил иргэдийг ажил зуучлахаар нээлттэй ажлын байранд анкет бөглүүлж байна. Тус өдөрлөгт 60 орчин аж ахуйн нэгж байгууллага оролцож хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажлын байрны, цалин хөлсний асуудлаар төрөөс баримталж буй бодлого, эрх зүйн шинэчлэлийг танилцуулах арга хэмжээг мөн зохион байгуулагдах юм байна.
Үүнээс гадна мэргэжил сургалт үйлдвэрийн төв өөрсдийн хийсэн бүтээлээ дэлгэн танилцуулж хэрхэн хийх талаар мэдээлэл өгч байсан юм. Мөн эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг зөв зохистой зарцуулах зорилгоор хэрэгжүүлж буй эмчилгээ оношилгооны үнийн чөлөөлөлт, эмийн үнийн хөнгөлөлт болон бусад үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Өдөрлөг маргааш өндөрлөнө.