8o
Улаанбаатар хот
mobile menu

530 гаруй сая төгрөгийн 2211 ширхэг камер шинээр суурьлуулжээ

2017-06-19 15:26:51

Нийслэл хотын хэмжээнд 2 сарын хугацаатай зохион байгуулсан 60.000.000 төгрөгийн шагналын сантай "Камержуулалт" болзолт уралдаанд нийслэлийн 15 хороо, 102 Сууц өмчлөгчдийн холбоо, 15 хөршийн хяналтын бүлэг, 108 иргэн идэвхтэй оролцож орон сууц түүний гадна орчин, гэр хорооллын гудамж, талбайд 534.431.328 төгрөгийн мөнгөн дүнтэй 2211 камер шинээр суурилуулсан байна.

"Камержуулалт" болзолт уралдааны хүрээнд хийгдсэн ажлыг Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн цагдаагийн газраас хамтарсан ажлын хэсэг газар дээр нь очиж шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment