8o
Улаанбаатар хот
mobile menu

"Алтан дорнод Монгол”-ын захирал, "хамар” Т.Ганболдын нууц бичлэг цацагдаж эхлэв үү

2017-06-19 17:20:00

Монголын төрийг ээлжлэн удирдсан МАН, АН-ын араас ХҮН нэртэй цоо шинэ нам 2015 оны тавдугаар сарын 05-нд байгуулагдсан. ХҮН шинээр байгуулагдаж монголын улс төрд шинэ салхи оруулж ирсэн гэхэд болно. Харамсалтай нь байгуулагдсан цагаасаа эхлэн даргын асуудалтай байсан гэхэд хилсдэхгүй. Тус намын даргын төлөө олон хүн өрсөлдөж дарга болсоны нэг нь "Алтан дорнод Монгол”-ын захирал, "хамар” Т.Ганболд юм. Т.Ганболд 2016 оны гуравдугаар сарын 29-нд ХҮН-ын дарга болж байсан. "Хамар” Т.Ганболдыг улстөр, бизнес хүрээнийхэн андахгүй. Тэрбээр ХҮН-ын дарга болхоосоо өмнө  МАН-ын гишүүн байсан. Түүнээс өмнө  Т.Ганболд 2008 онд МАН-ыг МАХН нэртэй байхад нь элсэж, Бага хурлын гишүүнээр хүртэл сонгогдон ажиллаж байсан. Гэвч тус намаа орхин ХҮН-ыг сонгож нэг хэсэгтээ л удирдсан.  Гэвч тун удалгүй МАН-ыг сонгосон нь ил болж байна. Тодруулбал, саяхан МАН-ын 60 тэрбумын бичлэгийг хийж, цацсан Г.Доржзодов гэгч залуу МАН болон нэгэн бизнесмэн залуу 1 сая ам.доллар амласан гэсэн мэдээлэл хийсэн. Тэр нууц ноёнтон бол "Алтан дорнод Монгол”-ын захирал, "хамар” Т.Ганболд хэмээн тус бичлэгийг ил болгосон Д. Доржзодов гэгч залуу олон нийтийн сүлжээгээр хэлсэн. Нэг хэсэг ХҮ намыг сонгож явсан Т.Ганболд жилийн дараа гэхэд МАН-тай хүзүү толгойгоо холбож, бүр нууц бичлэгийг нь устгахад 1 сая ам.доллар амлаж, гадаад дотоод явуулна хэмээн амласан уу. 


Уг нь Т.Ганболд Хөдөлмөрийн Үндэсний Нам буюу "ХҮН" гэдэг намыг  шинэчлэн байгуулж, нам намын гээгдсэн залуусыг нэгтгэн 3-дагч хүчний орон зайд тоглон С.Ганбаатарыг намын дарга улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлнэ тооцож, нүүдэл хийсэн. Энэ бүх улстөрийн зохион байгуулалтыг "Алтан дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ганболд санхүүжүүлэн бүтээсэн талаар мэдээлэл гарч байсан. Харамсалтай дайны хажуугаар “дажин” гэгчээр  Б.Найдалаа, С.Боргил, Т.Доржханд, Д.Гантулга нар гарч ирж, өөрсдийгөө дарга, ерөнхий нарийн бичгийн даргад өргөмжлөсөн нь байдлыг улам хурцалж, ХҮ намын доторх зодоон ширүүсэж, тамга тэмдэгээ булаацалдаж эхэлсэн. Тухайн үед яригдаж байсан нууц яриа өчигдөрөөс эхлэн цахим орчноор цацагдаж эхэлсэн байна. Тодруулбал, 


Тухайн бичлэгт Т.Ганболд  Б.Найдалаа, С.Боргил, Т.Доржханд, Д.Гантулга нарт хандан “Хийсэн юмныхаа үр дүнг харцгаа. За юу. Чи дөрвүүлээ.......Та нар энэ олон хүмүүсийг ийм байдалд оруулсан. Дөрвүүлээ сөгдөж сууж байгаад уучлалт гуйгаад, албан бичиг надад бичиж өгөөд, зургаа авахуулаад фэйсбүүк дээр тавь. Сөгдөж сууж байгаад....Найдалаа, С.Боргил, Т.Доржханд, Д.Гантулга гээд дөрвөн хүн дөрвүүлээ сөгдөж сууж байгаад хамт олноосоо бид нарын хийсэн бүх энэ муу муухай юмыг уучлаарай гээд сөгдөж сууж байгаад зургаа авахуулаад сошиолоор цацаадах тэгвэл би тамга дарж өгнө за? Гэсэн бичлэг цацагдаж эхэллээ. 

 

Хэрвээ тус бичлэг дээр гарч байгаа яриа үнэн бол Т.Ганболд намынхантайгаа хэр харьцаатай байсан ил болж байна.  Харин тус бичлэг болон МАН-ын 60 тэрбумын бичлэгийг ил болгосон залууд амласан 1 сая ам.доллар ташаа мэдээлэл  бол "хамар" Т.Ганболд олон нийтийн өмнө гарч ирж, мэдээлэл хийх биз ээ. Олон нийтийн зүгээс "Алтан дорнод Монгол”-ын захирал, "хамар” Т.Ганболд МАН-д ямар өртэй вэ. Тэр яагаад МАН-д 1 сая ам.доллар амлав. 1 сая ам.доллар гэдэг мэдээж бага мөнгө биш. Тэр мөнгөө эргүүлээд хэдэн сая ам.доллар болгож авах вэ" гэсэн яриа өрнөж байна. Т.Ганболд олон нийтийн эргэлзээг тайлж, тун удахгүй мэдээлэл хийх биз ээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment