Сүүлийн үед нийгэмд иргэдийг цочирдуулж нийгмийг түгшээсэн жигшүүрт хэргүүд ээлж дараалан гарах болсон. Тэгвэл энэ сарын 5-нд өсвөр насны охид амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан. Хэргийг тодруулбал Нэгдүгээр сарын 5-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, бидний мэдэх Хархорин захын ойролцоох орон сууцанд 14-15 насны хоёр охин ороолтоороо хүзүүгээ боон, боомилж нас барсан байна. Охидын амиа хорлосон байрны 12 давхар нь дулааны шугам хоолой төмөрнөөс ороолтоороо өөрсдийгөө боомилсон байжээ. Уг хэргийг анх найз охинтойгоо уулзахаар болзсон газраа ирсэн байсан хүү анх харжээ. Учир нь хүү найз охинтойгоо уг байрны 12 давхарт болздог байжээ. Улмаар хүү охидуудыг боомилж нас барсан байхыг анх харж “Соёлт” СӨХ-ны ажилтнуудад хэлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар охид гэрээслэл үлдээн амиа хорлосон аж. Тэд хайр нь бүтээгүйн улмаас ийм үйлдэл хийжээ. Учир нь охид амиа хорлосон байрны хананд “Уучлаарай, аав ээж нараа, уучил Х, Б. Бидний араас ирнэ гэж байхгүй, аз жаргал хүсье” хэмээсэн бичсэн байжээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна. Талийгаач охидын нэг нь ерөнхий боловсролын 81 дүгээр сургуулийн ахлах ангид сурдаг. Харин нөгөө охин нь Баянзүрх дүүргийн Сансар дахь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид сурдаг аж. Охидын гэр нь хэрэг гарсан байрны ойролцоо байдаг гэнэ.