Орон нутагт өсвөр насны хүүхэд ахуйн газ үнэртэж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны нутаг дэвсгэр, Дэнжийн задгай тоот хашааны гадаа энэ сарын 10-11-нд шилжих шөнө 16 настай О нь хашааныхаа үүдэнд нас барсан байжээ. Хэргийг тус сумын цагдаагийн хэлтсийн ажлын хэсэг хэргийн газар дээр очиж ажиллаж эхэлсэн байна.
Хүүхэд газ үнэрлэж амиа алдсан хэрэг орон нутагт гарчээ
2017-06-20 11:34:00