Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр өчигдөр нийт 321 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 224 дуудлага бүртгэгдсэн аж. Үүнээс осол, хэргийн улмаас 3 хүний амь нас хохирч, 11 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 12, автомашинтай мөргөлдсөн 6, онхолдсон 1, үл хөдлөх зүйл мөргөсөн /шон, хашаа гэх мэт/ 1 осол тус тус бүртгэгджээ.
Зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр 4 хүүхэд өртөж гэмтэж, бэртсэн байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 50 жолоочийг илрүүлэн саатуулан ажиллажээ.
Зам тээврийн ослоор гурван хүн амиа алджээ
2017-06-20 11:58:00