8o
Улаанбаатар хот
mobile menu

“Ундуй”, “Сундуй” хоёрын ажлыг шалгасан усархаг бороо

2017-06-21 09:20:00

Энэ сар гарснаас хойш хэт халсны улмаас орон нутагт төдийгүй нийслэл хотод нэлээдгүй ой хээрийн түймэр гарч, Монгол орны нийт нутгаар гантай зун болж байна. Нар буцахад хэдхэн хоног дутуу байсан энэ цаг үед хүн, малын сэтгэл "дэвтэхээр" байгаль ээж хураа хайрлав. Уржигдар шөнөөс эхлэн зүсэрч орсон бороо үргэлжилж өчигдөр 14:00 цагийн үед дуу цахилгаантай усархаг болж, нийслэлчүүдийг нэлээд сандаргаад авлаа. Нэлээд удаан хүлээсэн  бороо орж хүн болгон сайрхаж баярлаж, сошиал орчинд бороотой холбоотой постууд хөвөрсөөр нэгэн өдрийг өнгөрөөлөө. Үүнтэй давцхан нийслэл хотын зарим зам, томоохон уулзваруудад хүн, машин “хөвж” эхлэв. Борооны өмнө эх орон шатаад дууссан. Борооноор Улаанбаатар урсаад дуусах нь. Ер нь “Ундуй”, “Сундуй” хоёрын ажлыг шалгасан усархаг бороо Улаанбаатарт орлоо гэхэд хол зөрөхгүй болов уу.

Үүнтэй давцхан нийслэл хотын зарим зам, томоохон уулзваруудад хүн, машин “хөвж” эхлэв. Борооны өмнө эх орон шатаад дууссан. Борооноор Улаанбаатар урсаад дуусах нь. Ер нь “Ундуй”, “Сундуй” хоёрын ажлыг шалгасан усархаг бороо Улаанбаатарт орлоо гэхэд хол зөрөхгүй болов уу.

Тухайлбал өчигдөр өдрийн 14:30 минутын үед усархаг орсон борооны улмаас гудамж, зам, талбайд их хэмжээний ус тогтлоо. Өдрийн 14:30 минутын байдлаар Баянзүрх дүүргийн нутаг “Emart” худалдааны төвийн уулзвар, Сүхбаатар дүүргийн нутаг 100 айлаас хойш Иргэний бүртгэлийн Ерөнхий газар хүртэл, 100 айлаас зүүн тийш “Сэлэнгэ” зочид буудал, 10 дугаар хорооллоос 1 дүгээр хороолол хүртэл, Саппоро төвийн уулзвараас Хорооллын эцэс болон Бөмбөгөр худалдааны төв, Гэсэр сүмийн уулзварын авто замуудад их хэмжээний ус тогтлоо. Үүнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний эрчим удааширч, түгжрэл саатал бий болж байгаа албаныхан мэдээлэхтэй зэрэгцэн үер усны аюулаас сэрэмжлүүлсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан юм.  

Олон улсын жишигт зам тавиахаар болсон бол эхний ээлжид ус зайлуулах суваг шаарддаг, хийдэг. Харин манайд эсрэгэээрээ.  

Зарим газар нь Геодези Усны Барилга байгууламжийн газраас Шуурхай удирдлагын төвийнхөн ажилласаар. Баянзүрх дүүрэг емарт дэлгүүрийн урд хэсэг, Буян компаний урд зам, Сэлбэ голын гүүрэн дор, Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц, Нарны гүүрний зүүн талд тогтсон борооны усыг дөрвөн ус тээвэрлэх машин, 5 понт, 30 хүний бүрэлдэхүүнтэй 5 баг болон шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. Үүнээс үүдэн иргэдийн дунд багагүй бухимдал үүсгэсэн юм. Учир нь эдгээр замуудад бараг ус зайлуулах суваг, шугам байрлуулаагүй, байгаа ганц нэг нь хогоор дүүрч ийнхүү зам дээр их хэмжээний ус тогтжээ. Эдгээр замыг тавьсан, тавих зөвшөөрлөл олгосон, ашиглалтад хүлээж авсан хүмүүс ус зайлуулах суваг гэдэг зүйлийг анзааралгүй өнгөрөөсөн гэж үү. Эсвэл анхнаасаа ус зайлуулах суваггүйгээр зам тавихаар тоцоолсон уу.  Олон улсын жишигт зам тавиахаар болсон бол эхний ээлжид ус зайлуулах суваг шаарддаг, хийдэг. Харин манайд эсрэгэээрээ. Товхондоо 10-р хороололын саяхан зассан туслах зам ямар ч ус зайлуулах суваг байхгүй.  Буян компаний урд зам мөн адил. Эдгээр замуудад нэг ширхэг ч ус зайлуулах суваг байдаггүй. Магадгүй ус зайлуулах сувагийн мөнгө хэн нэгний халаасанд орсон ч юм билүү. Зам тавилаа хэмээн сайрхаж цагаан бээлий өмсөж тууж хайчилахаас цаашгүй хүмүүст хандаж хэлэхэд  ус зайлуулах суваггүй бол зам тавьсанд битгий тооц гэж хэлмээр байна. Хайран хөрөнгө мөнгө, Яайран зам гэх хүн олон байна.

Зам тавилаа хэмээн сайрхаж цагаан бээлий өмсөж тууж хайчилахаас цаашгүй хүмүүст хандаж хэлэхэд  ус зайлуулах суваггүй бол зам тавьсанд битгий тооц гэж хэлмээр байна. Хайран хөрөнгө мөнгө, Яайран зам гэх хүн олон байна.

“Ухаалаг”, “Найраг” гэх тодотгол нийслэл хотын иргэд нэг өдрийн борооноор усан замаар “аялаж” үзлээ. Гэхдээ тэд энэ аялалдаа хэр сэтгэл хангалуун байгаа бол. Бороо орохтой зэрэгцэн зам дагуух уснаас болгоомжилсон иргэд хайраах, үсрэх, туучих зэргээр явж байна. Энэ үзэгдэл зөвхөн өчигдөр тохиолдоод байгаа зүйл биш. Жил бүрийн зун багахан хэмжээний бороо ороход л ийм нөхцөл байдал үүсдэг. Гэтэл өнөөдрийг хүртэл ус зайлуулах суваг тавиагүй. Эдгээр цөөхөн хэдэн уулзварт ус зайлуулах суваг хийх хэцүү биш л баймаарсан.  

Д.Болор.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Orgil
Ер нь энэ шавсан шамбааралдсан ямар ч дэд бүтэцээ шийдэх боломжгүй болгосон нөхдүүдтэй хариуцлага тооцох хэрэгтэй. Машиг тэрэгээ живүүлсэн эд хөрөнгөөрөө хохирсон хүмүүс нөхөн олговор авах хэрэгэй.
2017/06/21 122.201.24.192
нэргүй
Уг нь албан тушаалыг үнэлэж зарахын оронд харин албан ажлааа хийсэн бол ийм байдалд хүрээч үү?үгүйч үү?
2017/06/21 59.153.114.16
ZOCHIN
ULSYN BAATAR BAT-YYLIIN 4-N JILIIN AJLIIN UR DUN,ODOO TEGEED BAATARAA MAGTAN DUULDAA BATTULGA NI BAHARHAJ BGAA BAILGUI
2017/06/21 202.9.42.176
Zoch
Ner devshigch nyatad Ebold nasaaraa l hotiin darga hiisen. Uy hiisniig ni endees harchihdaa!!!
2017/06/21 66.87.80.78
zochin
Unen unen, neeh l ih tsagaan beelijtei tuuz haichilsan luivarchid, mongo unagaj idsendee bayarlaj tuuz haichildag bh. Sozializmijn ujed komiss huleej avdag odoo zugeer l tuuz haichlaad l, chanar bl ha
2017/06/21 87.122.145.114
bod bod
ene ih usiig Dund gol, Selbeiin gol ruu sudal tataad oruulaasai
2017/06/21 202.70.44.116
Иргэн
Ундуй, Сундуй 2-ын ухаарлыг сорьсон нь...
2017/06/21 27.123.214.125
  • Recent
  • Most Read
  • Most Comment