8o
Улаанбаатар хот
mobile menu

Нэр дэвшигчдийн хэлсэн онцлох ишлэл

2017-06-21 10:23:00


Тун удахгүй Монголчууд бид төрийн тэргүүнээ сонгох хариуцлагатай чухал сонгууль өгөх гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Х.Баттулга, М.Энхболд, С.Ганбаатар нарын сонгуулийн сурталчилгаа дуусах тийшээ хандаж байна. Монгол орны 21 аймаг, томоохон сумуудад мөрийн хөтөлбөрөө танилцуулж, сурталчилгаагаа хийгээд ирсэн гурван нэр дэвшигчдийн хэлсэн ОНЦЛОХ ишлэлийг бэлтгэн хүргэж байна. 

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга 

•    Улс эх орны цаашдын хувь заяаг тодорхойлох эгзэгтэй түүхэн цаг үе ирлээ
•    Та бүхний халуун итгэл тууштай дэмжлэг байхад би зоригтой, хүчтэй, шантрахгүй байж чадна гэдгээ андгайлъя
•    Туурга тусгаар эрх чөлөөт улсын иргэд байх уу эсвэл 27 жилийн өмнөх гашуун түүхийг давтсан, бусдаас эдийн засаг, улс төрийн хэт хамааралтай дагуул улсын гачлант иргэд байх уу гэдгийг шийдэх хүнд хэцүү сонголтын цаг ирээд байна

  • Энэ удаагийн сонгууль бол монгол түмний хувь заяа хаашаа чиглэхийг заах луужин юм

•    Бидэнд зөв зүг рүү хамтдаа алхахаас өөр сонголт үлдсэнгүй. 
•    Бид хөгжил дэвшил рүү, эвлэрэл нягтрал руу, хамтын бүтээн байгуулалт, Монголыг хөл дээр нь баттай босгох тэр гарц руу тэмүүлэх Эх оронч сонголтыг хийх ганцхан зам үлдлээ.
•    Монголд хэнийг ч хууль бусаар барьж хорьдоггүй, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалдаг шударга шүүхийн тогтолцоотой байхыг Монгол ялна гэж үзэж байна.
•    Би цус урсгасан дайн байлдаан сурталчлаагүй, харин хөлс урсгасан, шуугаа зангиртал хөдөлмөрлөж, судсаа лугштал Монголоо гэсэн зүрх сэтгэлээр Монголоо ялуулахын төлөө хамтран тэмцье гэж уриалж байна. 
•    Монгол Улс газар нутгаараа дэлхийн 200 гаруй орноос дээгүүрт ордог. Нэг хүнд оногдох газар нутаг, газрын баялгаараа, малын тоогоороо дэлхийд тэргүүлдэг.
•    Яндаж болшгүй далай шиг, яасан баян нутаг вэ, ямар их хувь заяагаар бид нар эзэн болж төрээ вэ” гэж дуу хүртэл дуулдаг байсан ард түмэн бид.
•     Гарц хайж, хөгжил авчирч чадах Ерөнхийлөгч болохыг би хүсч байна.   
•     5 тэрбум, ам долларын зээлийн өрөнд Монголоо барьцаалж чадлаа
•    Өргүй хүн байна уу гэсэн асуултад “Өргүй ээ” гээд ам бардам хэлчих хүн гарч ирэхгүй л байна
•    Монгол хүн монгол хүндээ итгэж байж л энэ их нүглийг зогсоох боломжтой. Бид чаднаа.
•    Монгол Улсыг 30 гэр бүлийн халаасны орон болгохгүй ээ, харин 3 сая илүү иргэдийнхээ хүсэн хүлээдэг Монгол болгож ялуулнаа. Би үүнд огтхон ч эргэлзэхгүй байна. 
•    Хүч тэнцвэргүй тулаан, эрх мэдэл, мөнгөний эсрэг бид хамтдаа тэмцэж МОНГОЛ ЯЛАХ тэр мөчийг бий болгож чадна.

МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд

  • Миний өрсөлдөгч бол ХЯМРАЛ, ХАГАРАЛ хоёр юм

•    Хэлэхээс илүү хийх нь, хямралыг давах нь, хагарсныг эвлүүлэх нь өнөөдөр хамгаас чухал байна.
•     Үндэснийхээ өв соёлыг дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээхийг эрхэмлэдэг, моринд дуртай монгол хүн миний Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэний учир шалтгаан, зорилго эрмэлзэл энэ билээ.
•     Морьтой монгол мохож байсан түүхгүй ээ. Харин морьтой монгол холыг туулсан түүхтэй.  Тиймээс би морьтой сүлдэндээ сүслэж, Монгол түмэндээ зүтгэнэ ээ. 
•    Өнгөрсөн жилийн сонгуулийн амжилт бол хямралыг ялаарай гэж ард түмнээс бидэнд өгсөн үүрэг даалгавар юм. Унаж уруудаж байсан хямралыг бид аргамжин тогтоож чадлаа.Удахгүй бид хямралаас гарна
•    . Хүүхэд залуус маань хөгжих орчин, хүсэл мөрөөдлийг нь дэмжих төртэй байх ёстой. Эмэгтэйчүүдээ энэрдэг, ахмадаа асардаг, ядруугаа тэтгэдэг монгол ёсоо дээдэлнэ. Эрүүл саруул, эрдэм боловсролтой монгол хүн л Монгол бахархлыг бүтээж чадна. 
•    Монголдоо иргэнээ дээдэлсэн, дэлхийд Монголоо өргөсөн Ерөнхийлөгч байна
•    Аав, ээж минь бидний хуримыг хийж өгсөн.Бид хоёр хүүхдийнхээ хуримыг хийж өгсөн. Гэтэл хүүхдүүд минь бидний хуримыг бас хийж өгсөн
•    Төр түшилцэх замын маань эхлэлийг тавьсан Баянголчуудынхаа хүндлэлийг мартдаггүй

•    Төр тогтвортой бол түмэн олон амгалан байна.


МАХН-аасс Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвшигч С.Ганбаатар 

 

  • Олон жил хүний төлөө Монголын баялагийг гадныханд биш ард түмэндээ хүргэе гэж тэмцэж ирлээ. 
  • Үнэнээр явбал үхэр тэргээр туулайг гүйцнэ гэж итгэж зүтгэсэн.
  •  Та нар маань тухайн цаг үеүдэд намайг хамгаалж өмгөөлж байсан учраас би өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвших болоод явж байна. 
  • Хүн гэдэг хүч тэнцвэргүй энэ тулаанд итгэдэг хүндээ хамаг зүйлээ ярьдаг юм байна. 
  • 13 жил Оюутолгой, Тавантолгой, Дубайн гэрээний луйвруудын талаар ярилаа.Монгол ядууралгүй баян байгаасай гэж хүсч байна. Ингээд тэмцэж ярихаас цаашгүй байна гэдэг үнэхээр хэцүү юм. 
  •  Мөнх тэнгэр ивээж хамтдаа Монголоо аврах боломж бидэнд ирлээ. Та бүхэн эх орноо аврахад минь туслаарай
  • Миний бие өндөр албан тушаалд очих гэж улайраагүй.
  •  Ард түмнийхээ эрх ашигт нийцсэн үйл хэрэг бүтээхийн тулд энэхүү сонгуульд нэр дэвшсэнээ үүгээр баталж байна. 
  • Би Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшиж өрсөлдөхгүй гэдгээ ухамсартайгаар мэдэгдэж байна. 
  • Миний гэр бүлийн гишүүдийн хэн нь ч авлига хээл хахуулийн асуудалд нэр холбогдохгүй гэдгээ хариуцлагатайгаар баталж байна. Надтай хамт тэмцээрэй. 

 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Гажигтай
Орос авгайтай женко, америк нөхөртэй оюунгэрэл 2 зуузай холбон монголын нэрийг доржзодов гэмт хэрэгтэнтэйгээ ниылээд баллаж бн яахуу??!!!
2017/06/21 202.9.43.238
Хмм тэнэгийн
Гайгүй нэгнээ үнэн худхл нь мэдэгдэхгүй хужаа болгочно. Женко өрсөлдөгч хүн болгоноо тэгдэг нь нутагтаа очоод хөөгдөхөөс наагуур болоо биздэ гүтгэлэг хэтрэв!!!
2017/06/21 202.9.43.238
Kk
Hyatad khun mungunii tuluu chamaig nohoid hayad uguhuus ch butsahgui deerees ni mongol ulsiig mongoliin ard tumniig nuruug ni bugtur bolj borooltol ni, hund huchir zovlong uureh ekh uusveriig tavisan
2017/06/21 66.87.80.78
  • Recent
  • Most Read
  • Most Comment