8o
Улаанбаатар хот
mobile menu

“Улаанбаатар цом” боксын тэмцээн өнөөдөр эхэлнэ

2017-06-21 12:39:18

“Улаанбаатар цом” боксын ОУТ-д 10 орны боксчид хүч үзнэ. Сонирхогчдын боксын "Улаанбаатар цом" олон улсын тэмцээн Улаанбаатар хотноо зургадугаар сарын 21-25-нд Хандгайт дахь "Их тамир" спорт цогцолборт болно. "Улаанбаатар цом" боксын 28 дахь удаагийн олон улсын тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казахстан, БНАСАУ тэргүүтэй 10 орны нийт 121 боксчин аваргын төлөө өрсөлдөнө. Харин манай улсаас Зохион байгуулагч орны хувьд давуу эрхийн дагуу жин тус бүрт дөрөв, нийт 40 тамирчин оролцоно. Хандгайт дахь "Их тамир" спорт цогцолборт эрэгтэй 7, эмэгтэй 3 жинд шилдгүүдийн тулаан өрнөх юм.

Дашрамд дуулгахад, Тэмцээн болох өдрүүдэд 12,13,14 цагаас Спортын төв ордны өмнөх талбайгаас Хандгайт "Их Тамир" спорт цогцолбор хүртэл автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Мөнхсоёл
Баттулгад жудогын ерөнхийлөгч нь хангалттай биз дээ тэрэнд үүнээс илүүг хийх мэдлэг боловсрол ч байхгүй чаддаг чаддагаа л хийсэн нь дээр биз дээ.
2017/06/22 173.254.216.66
  • Recent
  • Most Read
  • Most Comment