60 тэрбумын бичлэгийг задруулсан гэх иргэн Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасан өнөөдөр мэдээлэл хийж "Хуулийнхан манай үйлчлүүлэгчийг гүжирдсэн" хэмээн мэдэгдлээ. Тэрбээр "2017 оны зургаадугаар сарын 2-ны өдрөөс эхлээд би Г.Доржзодовыг өмгөөлөхөөр гэрээ хийсэн. 60 тэрбумын хэрэг бол Төрийн эрхийг хуулиар авахыг хориглосон зүйл заалтыг зөрчсөн гэмт хэрэг. Ямар ч баримтгүйгээр тэр хүнийг баривчлахаар очсон манай ЦЕГ өөрсдөө гэмт хэрэг хийсэн. Түүнийг хамгаалах гэж очсон гэж худлаа ярьж байгаа. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. Гэтэл энэ үгүй болсон байна. Г.Доржзодовт Эрүүгийн хуулийн 133-аар хэрэг үүсгэх үндэслэл байхгүй. Хүн байвал хэрэг олддог гэдэг коммунист зарчмаар явж байна. Бид Ардчилсан нийгэмд амьдраагүй, эргээд коммунист нийгэм рүүгээ явж байна" гэсэн мэдээллийг хийлээ.
Г.Баасан: Хүн байвал хэрэг олддог гэдэг коммунист зарчмаар явж байна
2017-06-21 13:44:00