8o
Улаанбаатар хот
mobile menu

СЕХ: Сонгуулийн хууль шинэчлэгдэж хурууны бэхэн тэмдэглэгээ хийхээ больсон

2017-06-21 16:14:00

Өчигдөр АН-аас СЕХ-нд сонгогчдод саналаа өгснийг нь илэрхийлэх хурууны бэхэн тэмдэглэгээ хийлгэх тухай шаардлага хүргүүлсэн юм.  Учир нь сонгогч олон удаа саналаа өгөх тохиолдол гарч болзошгүй гэсэн үүднээс тус шаардлагыг тавьсан юм.  Тус шаардлага хүргүүлэх үеэр  УИХ-ын гишүүн Я.Санжмятав “СЕХ хүлээсэн үүргийнхээ дагуу санал хураалтыг шударгаар зохион байгуулах ёстой. Сонгогчид дамжиж санал өгөх тохиолдол гарах өндөр магадлал байна. Тийм учраас хурууны тэмдэглэгээг зайлшгүй хийх хэрэгтэй гэж АН үзэж байгаа. СЕХ-ны зүгээс бэхэн тэмдэглэгээ хийхэд шаардагдах бэх байхгүй гэсэн шалтгаан хэлж байгаа. Сонгуулийн тухай хуулинд тэмдэглэгээ хийхэд шаардагдах бэхийг улсын төсөвт суутган авах асуудлыг маш тодорхой зааж өгсөн байдаг. СЕХ энэ төсөвт суулгах эрхээ эдлэх учиртай. АН-аас удаа дараа энэ шаардлагыг бичгээр хүргүүлсэн байдаг. СЕХ-ноос тодорхой хариулт өгөөгүй. Гол нь нэг хүн олон дахин сонгууль өгөх нөхцөл байдал бүрдчихээд байна" хэмээн мэдээлэл өгсөн. 

Энэ талаар бид СЕХ-оос тодруулахадӨмнө нь сонгуулиа өгсөн сонгогчдын гар дээр бэхээр тэмдэглэгээ тавьдаг байсан. Өмнө нь Сонгуулийн тухай хуульд бэхээр тэмдэглэгээ хийнэ гэж заасан байдаг.Харин сүүлд Сонгуулийн хууль шинэчлэгдэж өөрчлөгдөхөд энэ заалтыг хассан. Нэг үгээр хэлбэл сонсгогч сонгуулиа өгсөн эсэхийг мэдэхийн тулд гарыг нь бэхээр тэмдэглэхээ больсон. Ингэхийн оронд сонгогч хурууны хээгээ уншуулдаг болсон” гэсэн тайлбарыг өгсөн юм.  

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
ингэж хуулиа илт зөрчиж болохгүй шүү дээ. Энхболдын нэр хүнд маш муу байгаа тул одоо хууль бус бохир аргаар санал авах гэж байна. Баттулга хаа ч илт давуу байна шүү дээ Монголчуудаа
2017/06/22 202.131.243.186
Гантуяа
Баттулгад жудогын ерөнхийлөгч нь хангалттай биз дээ тэрэнд үүнээс илүүг хийх мэдлэг боловсрол ч байхгүй чаддаг чаддагаа л хийсэн нь дээр биз дээ.
2017/06/22 78.109.23.1
  • Recent
  • Most Read
  • Most Comment